Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Найдандоржийн Уранчимэг ажлын байрандаа архидан согтуурдаг, ажилчдынхаа үр дүнгийн урамшууллыг хувийн дансаар хурааж авдаг, жирэмсэн болохгүй байхыг шаарддаг, ажилчдаараа автомашинаа угаалгадаг, цахим тоглоомын газруудаас хахууль авдаг гэх мэт ноцтой баримтуудыг бид өмнө нь цувралаар хүргэсэн.
Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллах ёстой тус хэлтсийн ажилтнууд дарга Н.Уранчимэгийнхээ дарамт шахалтаас болж үндсэн ажлаа ч хийж чадахгүйд хүрсэн байна. Улмаар 30 гаруй хүн ажлаасаа халагдаад байгаа бөгөөд тэд Н.Уранчимэгт хариуцлага тооцуулахаар ХЭҮК болон АТГ-т хандаад байгаа аж. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайтын эрэн сурвалжлах нэгдэл Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн дарга Н.Уранчимэг хүүхдийн эрхийг хамгаалах бус эсрэгээрээ ажилтнуудаа хэрхэн ёс бусаар дарамталж, сэтгэлзүйн болон санхүүгийн мөлжлөгт оруулж байсан гомдол, мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагааг хэрхэн үргэлжлүүлсэн талаар тодрууллаа.
-Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Н.Уран чимэгтэй холбоотой ямар гомдлууд ирсэн бэ. Гомдлын дагуу хэрхэн хянаж, шалгасан бэ?
-Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэст өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилчдаас тус хэлтсийн даргын ёс зүйн үйл ажиллагаатай холбоотой гомдол ирсэн. Гомдлын дагуу ХЭҮК-оос хяналт, шалгалт хийж илэрсэн хэрэг зөрчлийг арилгуулахаар 2021 оны зургадугаар сард комиссын зүгээс шаардлага хүргүүлсэн. Шалгалтын явцад бусдыг үг хэлээр доромжилдог, ялгаварлан гадуурхдаг, хувийн ажлаа хийлгэдэг, хийсэн ажил хөдөлмөрийг нь үнэлдэггүй, хувийн мэдээллийг нь зөвшөөрөлгүй тараадаг, ур чадварын урамшууллын мөнгийг бэлнээр болон дансаар буцааж авдаг гэх гомдлуудын илрүүлсэн. Үүний хүрээнд хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байх арга хэмжээ авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээж авсан албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй байдаг.
-Тухайлбал, ямар шаардлага хүргүүлсэн бэ?
-Хүний эрхэд алдсан ажлын шаардлага биелүүлээгүй зөрчил гаргасан Н.Уранчимэгт зөрчлийг таслан зогсоох, гомдлын хүрээнд тухайн байгууллагын албаны дарга Э.Д нар үйлчилгээний ажилтнаараа цалингийн зээл авхуулсан атлаа төлөх хугацаандаа төлж барагдуулаагүй, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажилтнаа сэтгэл зүйн болон эдийн засгийн хүндрэл дахин гаргуулахгүй байх шаардлага хүргүүлсэн. Энэ нь иргэн хоорондын харилцаа мэт боловч төрийн албанд байж болохгүй үйлдэл хэмээн үзэж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэст ажиллаж байгаа бусад ажилчид үйлчлүүлэгчидтэй ёс зүйгүй харилцсан, хяналт шалгалтын явцад саад учруулсан учраас төрийн албан хаагчдын ёс зүйн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн тухайн байгууллага хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хууль ёсны дагуу үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан байдалд шаардлага хүргүүлсэн. Мөн ХЭҮК-оос жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн дагуу тухайн хуульд хяналт тавих чиг үүрэгтэй. Чиг үүргийнхээ хүрээнд жендерийн хуулийн өөрчлөлтийг хангуулж ажиллах шаардлагатай байгаа.
-Шаардлагын хариу ирсэн үү?
-Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн газраас 2021 оны зургадугаар сард шаардлагын хариуг ирүүлсэн. Үүнд, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн дарга Н.Уранчимэг нь албан тушаалын бүрэн эрхийн хүрээнд хариуцлага алдаж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, ёс зүйн хэм, хэмжээг зөрчсөн учир гурван сарын цалингаасаа 20 хувь хасуулах сахилгын шийтгэл ногдуулсан. ХЭҮК-ийн гишүүний шаардлагын дагуу хүүхдийн эрхийг зөрчин түүний төлөө ажиллаж чадаагүй, хууль, дүрэм, журам мөрдөөгүй учир хүүхдийн улсын байцаагч н.Алтаншагай мөн шаардлага хүргүүлсэн байдаг.
Энэ оны долдугаар сард ХЭҮК-ын шаардлагын мөрөөр ажилласан эсэх талаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хариу ирүүлсэн. Үүнд, тухайн хэлтэст ажиллаж буй төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчил гаргасан талаар уучлалт гүйхийг үүрэг болгож сануулсан, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад ёс зүйн дүрмийг сахин биелүүлэх талаар сануулж ажиллаж байгаа гэх хариу ХЭҮК-т ирүүлсэн. Гэвч шаардлага хүргүүлж, хариу арга хэмжээ ирсэн боловч зөрчил арилаагүй, төрийн байгууллагын үйл ажиллагаа доголдолтой, тус хэлтсээр үйлчлүүлж байгаа иргэдийн хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлуудад арга хэмжээ авч, ажлаа хийхгүй байна гэх гомдол ирсээр байна" гэлээ.
Ажил үүргээ биелүүлдэггүй, ажилчдынхаа цалин, урамшууллыг буцааж авдаг даргад ямар хариуцлага тооцох талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Сонгинохайрхан гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн даргатай холбоотой мэдээллийг харсан. Гэхдээ ажилчид хоорондын маргааны асуудал байсан гэж бодож байна. Хууль хяналтын байгууллага эцэслэн шалгаж, дүгнэлт гаргаагүй байгаа шүү дээ. Харин Н.Уранчимэгийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Төрийн байгууллагад ажиллаж байгаа бүх хүнд ёс зүйн шаардлага тавьж ажиллаж байгаа” гэсэн юм.
| Т.ИХТАМИР: Албан тушаалын үүргээ биелүүлээгүй, ес зүйн зөрчил гаргасан Н.УРАНЧИМЭГТ сахилгын шийтгэл ногдуулсан |
|
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |