Б.Ариунгэрэл таван настай. “Би том болоод захирал болно. Ажлаасаа зөндөө мөнгө авчирч эмээдээ өгнө. Тэр мөнгөөр эмээ гурил авч, бид дөрөвт боорцог хайрч өгнө” гэж хэлчихээд дүүгийнхээ өмдийг татаж өгөв. Бас эгчийнхээ даалгавараа хийж байсан тооны дэвтрийг ширээний доор нууснаа ч гаргаж өглөө. Ц.Хансүрэн гуай “Манай энэ хамгийн хөдөлгөөнтэй нь. Бас мэдэхгүй, чадахгүй юмгүй” гэсээр бидэнд цай аягалан барив. Сүхбаатар дүүргийн XX хороонд Б.Цоггэрэл, Б.Хонгорзул, Б.Ариунгэрэл, Б.Ариунзул нар аав, эмээтэйгээ амьдардаг. Хоёр жил гаруйн өмнө тэдний ээж умайн хүзүүний хорт хавдрын улмаас 27-хон насандаа хорвоог орхижээ. Хэдийгээр ээж нь эзгүй ч зээ нараа хүний дайтай хүн болгож, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэчих юмсан гэж хичээж байгаагаа Ц.Хандсүрэн гуай ярив. Тэрбээр “Би найман хүүхэд төрүүлсэн. Тэдний маань тав нь бурхан болсон. Миний бага охин хоёр жил гаруйн өмнө багыгаа гэдсэнд байхад нь умайн хүзүүний хорт хавдартай болсоноо мэдсэн. Эмч нар яаралтай хүүхдийг нь авах хэрэгтэй гээд зургаан сар гарантайд нь гарган авч, инкубаторт хийсэн. Атгасан гарын чинээ жаахан амьтныг аав нь хүн болгоод байгаа нь энэ. Одоо гурван ой хүрэх гэж байна. Дараах нь таван настай, тэрний эгч нь зургаатай, том нь есөн настай боллоо. Охиныхоо эмчилгээнд зарцуулах гээд тэтгэвэрээ 36 сараар зээлчихсэн юм. 2017 оны арваннэгдүгээр сараас л тэтгэвэрээ авах боломжтой. Бид халамжийн мөнгөөрөө амьдралаа болгоод л байна. Хоёр том нь 71 дүгээр сургуульд сурдаг. Сурлага сайтай. Багш нар нь хичээлдээ мэриймтгий, үг дуу цөөтэй, сайн хүүхдүүд гэж магтдаг л юм. Хоёр бага нь 217 дугаар цэцэрлэгт явдаг. Хүүхдүүдийг маань цэцэрлэг, сургуульд оруулахад хорооны дарга н.Чогжмаа, халамжийн ажилтан н.Болортөгс, хэсгийн ахлагч н.Дуламсүрэн нар маань их тус хүргэсэн. Халамжийн бусад зүйлд хамрагдахад ч тэд л тусалж дэмждэг. Би ганцаараа бол алиныг нь ч сургууль, цэцэрлэгт оруулж чадахгүй хоцрох байсан биз” гэв.

Хүүхдүүдийн аав Н.Баяржаргал ажлаар хөдөө яваад сар гаруй хугацаа өнгөрч байгаа гэнэ. Аав нь хэзээ ирэхийг асуувал том хүү Б.Цоггэрэл “Аав өнөө маргаашгүй ирэх байх. Хичээл орох гэж байгаа болохоор гэр рүүгээ яарч л байгаа байх” гэв. Хандсүрэн гуай хажуу айлынхаа үнээг сааж өгөөд өдөрт нэг литр сүү авдаг гэнэ. Түүгээрээ цай сүлж, хүүхдүүдийн дуртай сүүтэй будааг хийдэг байна. Хүүхдийн мөнгөө сар бүр авч, амьжиргаандаа хэрэглэж байгаа юу гэхэд “Заримдаа ядаж нэгнийхээс нь хэдэн төгрөг аваад мах, гурил ч болтугай авдаг юм уу гэж боддог л юм. Гэхдээ хүүхдүүдийнхээ мөнгийг авдаггүй. Нэр дээр нь хадгаламж нээлгээд орхисон байгаа. Би хэчнээн жил энэ хэдэд хань бараа болоо билээ. Том болоход нь хэрэг болно гэж бодоод хадгалаад байгаа” гэв. Харин “Бид халамжийн мөнгөө буухаар тэргээ түрж гараад “Бэлх” захаас гурил, мах, цувдай, ургамлын тос, хүнсний ногоогоо базаачихдаг юм. Түүгээрээ дараагийн халамж буутал болгоно доо. Хүүхдүүд том болохын хэрээр хоёр өнжөөд л боорцог хайрдаг болсон. Бидний мөнгө хоолноосоо илүү гарахгүй. Хувцас, хичээлийн хэрэглэл, бусад юмыг аргалаад л болгож байна. Охиныг минь бурхан болоход хамт эмнэлэгт хэвтэж байсан охин фэйсбүүк гэдгээр амьдралынх нь талаар бичиж, хүмүүсээс тусламж хүссэн юм билээ. Миний охин чинь хүнд тустай, өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүний хайрыг татсан хүүхэд байсан юм. Хамт эмчлүүлж байсан хүмүүстээ их халамжтай байсан гэж тасгийнхан нь ярьж байсан. Фэйсбүүкээр мэдээлэл авсан сайхан сэтгэлт хүмүүс нэгдэж, бидэнд байнга тусладаг. Улирал бүрт гурил, будаа, гоймон, мах бас мөнгө авчирч өгдөг. Тэр хүмүүсийн сайхан сэтгэл, амьдралаасаа илүүчилсэн мөнгийг зөв юманд зарцуулж, ирэхэд нь сэтгэл тэнэгэр явуулах юмсан гэж дандаа боддог. Би энэ телевизор, угаалгын машиныг сайхан сэтгэлтэй хүүхдүүдийнхээ тусламжтайгаар авсан. Дөрвөн хүүхэд маань үзэж харах телевизортой болж, хувцсыг нь угаах угаалгын машинтай болсондоо эгч нь сэтгэл хангалуун байгаа. Үүнээс илүү тус гэж юу байх вэ. Бидэнд сэтгэлийн хийгээд эд материалын хандив, дэм өгдөг бүх хүнд баярлалаа, дандаа жаргалтай амьдраарай гэж хүсье” гэлээ.
.jpg)
Биднийг ийн ярьж байтал Б.Хонгорзул “Ах бид хоёрт Тайваний хүүхдийн сангаас хичээлийн цүнх бэлэглэсэн” гэв. Түүнээс том болоод ямар мэргэжилтэй болох вэ гэхэд “Би тогооч болно. Эмээг хоол хийхэд нь би дандаа тусладаг юм. Эмээ намайг хоол сайн хийдэг гэдэг” гэв. Сургуульд сурах гоё байна уу. Ямар хичээлдээ илүү дуртай вэ гэсэнд “Одоо би хоёрдугаар ангид орно. Дараа жил Ариука сургуульд орох болохоор ганц нэг үсэг зааж өгсөн. Ариука өөрийнхөө нэрийг бичиж чаддаг болсон. Хичээл орохоор тоо зааж өгнө гэж бодож байгаа. Би тооны хичээлдээ дуртай” гэлээ. Харин Б.Цоггэрэл монгол хэлний хичээлдээ илүү дуртай гэв. Түүнийг ангийнхан нь, багш нь зохион бичлэг маш сайн бичдэг гэдэг гэнэ. Тэрбээр эмээгийнхээ эзгүйд дүү нарынхаа аав, ээж, эмээ нь болж, дүү нарынхаа үсийг самнаж, хувцсыг нь өмсүүлж, хооллож, ундалдаг гэнэ. Бас хажуу айлдаа ус авч өгч тусалдаг аж. Зуныг хэрхэн өнгөрүүлсэн тухай лавлахад “Гэртээ л байсан даа. Бид гурав шатар тоглож, хожигдсон нь усанд явдаг юм. Ариука, Хонгороо хоёр л их хожигддог доо. Гэхдээ Ариука бид хоёр усанд дандаа цуг явдаг. Хонгороо дүүгээ харж, бид хоёр гадуурх ажлаа амжуулдаг” гэлээ. Хөрш айлынх нь ах хүүхдүүдэд шатрын нүүдэл зааж өгсөн гэнэ.

Б.Цоггэрэл, Б.Хонгорзул нарын хичээлийн ширээ эмх цэгцтэй юм. Тэд дууссан дэвтрүүдээ хаялгүй хадгалдаг гэнэ. Нямбай гэгч хаяглаж, хавтасласан дэвтрүүдийг давхарлан өржээ. Тэдний хичээлийг хэрхэн хийлгэдэг талаараа Ц.Хандсүрэн гуай “Эгч нь насаараа мал дагасан хүн. Хэдхэн жилийн өмнө л хүүхдүүдээ бараадаж хот орж ирсэн. Энэ хэдийнхээ хичээлийг хийлгэх гэж өөрөө сурагч болж байна. Багш нарт нь ч сайн захиж байна. Цоггэрэл бүх хичээлдээ жигд сайн. Тийм болохоор дүүгийнхээ хичээлийг заагаад өгчихдөг юм. Би гоё, цэвэрхэн, зөв бичиж байгаад нь анхаарна. Онц сурч, эрдэм номтой болвол дарга, захирал болоод сайхан амьдарна гэж энэ хэдэд хэлдэг” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн зун, намрын дулаан цагт бид алзахгүй. Харин хүйт ороод, өвлийн улиралд жаахан зутрах гээд байдаг юм. Түлээ, нүүрс л хамгийн том бэрхшээл болдог доо. Гэрийн дулаалга сайнгүй болохоор жаахан жиндэнэ. Гэхдээ болоод л байна. Надад юм байхгүй гэж хэнээс гуйж явах вэ. Хүний өмнөөс амьдарч байгаа биш. Бас нэг хэцүү зүйл нь баяр ёслолын өдрүүд. Бусдын адил байгаагаараа таваг ширээ засдаг ч энэ хэд минь ээжийгээ их үгүйлнэ. Талбай, цэнгэлдэх гээд олон нийтийн газраар бараг авч явж үзээгүй дээ. Тэгээд ч ер нь эрүүл саруул л байвал баяр наадам, элдэв үзэж харах юм ч яамай. Би чинь өвдөх эрхгүй хүн шүү дээ. Надгүй бол хүүхдүүд хэцүүднэ гээд өөртөө өвдөж л болохгүй шүү гэж хэлдэг. Эгч нь 60 гаруй настай ч бага охиноо арван нас хүрэхийг үзмээр байна гэж ярьдаг юм. Тэгэхээр хүмүүс “Та алзахгүй ээ, хүнтэй сууж, хүүхдээ танд авчирч өгөхийг нь үзнэ” гэдэг. Тэр нь ч яах вэ гэхэд сургуулиа төгсөхөд нь цэцэг аваад очмоор л байна” гэв.
Ярилцлагын төгсгөлд Ц.Хандсүрэн гуай “Охид, бүсгүйчүүд минь үргэлж биеэ бодож, эмнэлгийн үзлэг шинжилгээнд байнга хамрагдаж байгаарай. Өвчин хэлж биш хийсч ирдэг болохоор мэдэхгүй явж байгаад л хайран залуу нас, үр хүүхэд, гэр бүлээ үлдээгээд оддог юм байна. Хамгийн гол нь эх хүн эрүүл саруул байж, үр хүүхдээ өсөж, том болохыг харж, алхам бүрт нь хамт байх шиг чухал зүйл байдаггүй юм байна. Ээжийгээ санаад байна гэж ил хэлэхгүй ч сэтгэлдээ үргэлж бэтгэрч явдаг бололтой” гэв.
| Ах, дүү дөрөв |
|
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
Нэг шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй шахмал түлшийг 15 мянган төгрөгөөр дамлан борлуулж байжээ
2025-10-23 17:52:37
Т.Баяр БАХРЕЙН-2025” триатлоны тэмцээнд 30-р байрт орлоо
2025-10-23 17:08:55
Монголын 3х3-ын баг Туркменистаны багийг 21:11-ээр хожлоо
2025-10-23 17:02:09
“АЛДАР” спорт хорооны удирдлагууд МҮОХ-д зочиллоо
2025-10-23 16:46:55
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет МУГЖ Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилна
2025-10-23 16:36:24
Азийн залуучуудын спортын “БАХРЕЙН 2025” наадмын хуваарь гарлаа
2025-10-23 16:24:25
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
2025-10-23 16:19:07
2025-10-23 16:00:00
Монгол Улс Пусаны боомтоор далайн шинэ гарцтай боллоо
2025-10-23 15:24:17
Ц.САНДАГ-ОЧИР: ТББХ-оог хуралдуулж Ерөнхий сайдын хоригийг хэлэлцэхийг УИХ-ын даргын зөвлөлөөс дэмжлээ
2025-10-23 14:31:46
ХУД-ийн уран хөдөлгөөнт гимнастик, нийтийн аэробикийн тэмцээн боллоо
2025-10-23 14:28:41
"Хунт нуур" балетыг энэ сарын 24, 25-нд тоглоно
2025-10-23 13:43:05
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
2025-10-23 13:19:16
М.Зулькафиль багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгоно
2025-10-23 12:21:58
COP17 хурлын төр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 мод тарина
2025-10-23 11:39:04
Сүмо бөхийн "Хакүхо цом" өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн болно
2025-10-23 11:22:12
Өнгөрсөн долоо хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-10-23 11:03:48
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр
2025-10-23 10:56:32
ОХУ-аас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр боллоо
2025-10-23 10:49:16
ОБЕГ: Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо
2025-10-23 09:44:13
Монголын хоккейн лигийн тэмцээн эхэллээ
2025-10-23 09:38:47
Азийн залуучуудын "БАХРЕЙН 2025" наадмын нээлт боллоо
2025-10-23 08:26:18
ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2025-10-23 07:54:27
Хөл бөмбөгийн “U-13” насны лигийн аваргаар “ДЭРЭН” тодров
2025-10-23 07:30:00
Солонгос Улсад “ Global Taekwondo Master Training Program” сургалт болж байна
2025-10-23 07:20:00
Ширээний теннисний дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
2025-10-23 07:10:00
АМЖИЛТ ГАРГАСАН ЗАЛУУСЫГ БАЙР, МАШИНЫ БАТЛАМЖААР ХУУРЧИХААД СУРАГГҮЙ БОЛДГООРОО АЛДАРТАЙ АРХАНГАЙНХАН ИЧИГ, ИЧИГ
2025-10-23 07:00:02
ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН
2025-10-23 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТЭНТЭЙ ХАМТ ХЯТАД РЕСТОРАН БАС БААР АЖИЛЛУУЛДАГ
2025-10-23 07:00:00
Б.БУД-ЭРДЭНЭ: ОДИССЕЙ ЖҮЖИГ ЭР ХҮН ГЭР БҮЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ОЛОН ЗҮЙЛ ТУУЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-10-23 07:00:00
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй
2025-10-23 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2025-10-23 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0 ХЭМ ОРЧИМ БАЙНА
2025-10-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |