Монголын эмэгтэйчүүдийн сангаас хийсэн судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдийн 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг байна. Ажлын байранд бэлгийн дарамт үйлдэгч .эрэгтэйчүүдийн 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байдаг судалгаа гарчээ. Үүнтэй холбоотойгоор ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдлыг жишээгээр хүргэе.
Тохиолдол-1: ......дугаарын утаснаас “...даргатайгаа хэзээ уулзах юм, санаа зоволтгүй, бид нас биед хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсч байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Би чамайг маш их хүсдэг, ойлгооч муу даргыгаа. Хүүе! Чи даргатайгаа хэзээ уулзах юм. Чамайг гурван жил хүлээж байна. Би чамд татагдаж байна. Ганц удаа тэгэх үү, ахиж чамайг зовоохгүй...Чи халагдсан, коммунист зулбасга, ямар ч сэтгэл байхгүй чи муу баас ХУ намын хулгайч нарын хүүхэд, би чамайг ажилд авдаг буруудсан байна. Ямар ч байсан ажлаа ол, чамайг ажиллуулахгүй...” гэх зэргээр 46 мессежийг дарга С надад удаа дараа илгээж улмаар орон тоог цомхотгох үндэслэлээр ажлаас халсан.

Тохиолдол-2: ...дарга С нь ажилтан А-д ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, улмаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдсон тул С-д хариуцлага тооцуулахаар дээд шатных нь удирдлагад Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу шаардлага хүргүүлж, шаардлагын дагуу С-д сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Тохиолдол-3: Иргэн Ү Комисст хандан гаргасан гомдолдоо “...Миний бие 2017 онд ...байгууллагад диспетчерээр ажилд орсон бөгөөд ажилд орсон өдөр инженер Ш “чамайг дарга нартай танилцуулж өгье, чи ахиж дэвшиж ажиллая гэвэл надтай уулзах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш өдрөөс эхлэн миний гар утас руу байнга залгаж эхэлсэн. Намайг шөнийн ээлжтэй үед ажил дээр ирж “хайр аа, ядарч байна уу” гээд гараас барьж, гуя, нуруу илэх зэргээр миний биеийн эмзэг хэсэгт хүрэхэд нь намайг уурлаж дургүйцэхээр “чам дээр ирээд гацна гэж байхгүй шүү, хөгийн муу хүүхэн” гэж харааж загнаад юм өшиглөж, хана цохиж, над руу нулимж доромжилдог. Инженер Ш нь надад байнга ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, хэвийн ажиллах нөхцөл боломжгүй болгосон тул энэ асуудлаар байгууллагын удирдлага болон ёс зүйн хороонд өргөдөл гаргасан боловч шийдвэрлэхгүй байна” гэжээ. Баримтуудаар инженер Ш нь диспетчер Ү-д ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, түүний эрхийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон тул Ш-д хариуцлага тооцуулахаар тус байгууллагын даргад Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу шаардлага хүргүүлж, шаардлагын дагуу түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
(2).jpg)
Тохиолдол-4: ...байгууллагын дарга Н нь эмэгтэй албан хаагчдад байнга ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг талаар албан болон албан бусаар яригддаг боловч ямар нэг хуулийн арга хэмжээ авдаггүй, тэр байтугай албан тушаал байнга дэвшиж байдаг. Дарга Н нь эмэгтэй хүнийг ...зөвхөн дур хүслийг нь хангагч мэтээр авирлаж харилцдаг.
Жишээлбэл, тухайн байгууллагын ажилтан Э Комисст хандаж гаргасан гомдолд “албан үүргээ гүйцэтгэж байх үед шөнийн 22 цагийн үед намайг дуудаж өрөөндөө оруулсан юм. Тухайн үед Н дарга архи уучихсан байсан. Тэгээд миний толгой өвдөөд байна. Толгой бариад өг гэхээр нь толгойг нь бариад гарах гэтэл миний гараас бариад намайг үнсэх гэсэн. Би гарыг нь тавиулах гэтэл тавихгүй байхаар нь дарга аа, би гарчихаад ороод ирье гэж хэлээд гарсан. Тэгтэл өглөө 6 цагийн үед дахин намайг дуудаж өрөөндөө оруулаад дахин үнсэх гэж дайрсан” гэжээ. “Мөн ...байгууллагын ажилтан Б, түүний эхнэр Т нар хамт ажилладаг бөгөөд дарга Н шөнийн 3 цагийн үед эхнэр Т руу нь “хаана байна, би одоо л орж ирж байна” гэж мессэж бичсэн бөгөөд үүнээс болж Б эхнэр Т-тай маргалдаж улмаар Б цагдан хоригдож, цагдаагийн байгууллагад шалгагдсан” гэжээ.

Тохиолдол-5: Хууль, дүрэм, журам тус сургууль дээр хэрэгждэггүй. Ажлын байран дээр архидах, завхайрах явдал хэрээс хэтэрч байгаа. Ажлын байран дээр байнга сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Жишээ нь: Ажлаасаа гар, зайл. Оронд нь ажиллах хүн байна гэх мэтээр хувийн үзэл бодол таарахгүй хүмүүсийг удирдлагууд дарамталдаг. Захиргааны ажилтнууд эмэгтэй багш нар болон оюутнуудад уулзах санал хүчээр тавьж, шахалт үзүүлдэг. Уулзахгүй бол элдэв хов живэнд оруулна гэж дарамталдаг. Сургууль нийтээрээ энэ асуудлыг мэддэг ч зоригтой дуугарч хэлж чаддаггүй. Захиргааны залуу эмэгтэй ажилтнууд энэ асуудлаас болоод ажлаасаа гардаг ч юм бил үү гэсэн бодолтой болсон. .
Тохиолдол-6: Энэ талаарх мэдлэг муу. Энэ хуулийн хэрэгжилт ч гэсэн маш муу. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал гарч байсан талаар сонсож байсан. Тухайлбал манай сургуулийн багш эмэгтэй оюутнуудад бэлгийн дарамт хэд хэдэн удаа учруулж байсан гэж дуулсан. Мөн өргөдөл өгсөн оюутнуудаа дарамталж өргөдлийг нь буцаан татуулсан учраас уг асуудлыг ёс зүйн хороогоор хэлэлцээгүй орхисон. Манай захирлын талаар ийм асуудал гарсан гэж сонссон.
Судалгаанд оролцогчдийн 67.8 хувь нь бэлгийн харилцаанд орохыг янз бүрийн байдлаар санал болгох, 70.6 хувь нь зөвшөөрөөгүйн төлөө шахалт, дарамт үзүүлэх, заналхийлэх хүч хэрэглэх гэж оролддог байна. Үүнээс харахад ажлын байран дахь бэлгийн дарамт түгээмэл, далд, ноцтой хэлбэртэй байгааг харуулж байна.
| ИРГЭН: “Хайр аа, ядарч байна уу” гээд биеийн эмзэг хэсэгт хүрэхээр нь уурлатал над руу нулимж, хараасан |
|
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |