-Сайн байна уу. Энэ оны нэгдүгээр улиралд манай улсын эдийн засаг өссөн үзүүлэлт гарсан. Цаашид энэ өсөлтөө хадгалж, эдийн засаг бүхэлдээ сэргэх хандлага ажиглагдаж байна уу?
-Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлт эерэг байгаа. Гадаад харилцаа, худалдаа сайжирч, төсвийн орлого сайн байлаа. Хөдөө аж ахуйн салбарт энэ хавар хүндрэл учраагүй бол эдийн засаг илүү ч сайжрах боломж байсан. Гэхдээ энэ нь нийгмийн амьдрал, эдийн засгийн чанар төдийлөн дээшлээгүй. Эдийн засаг сайжирч байгаа болохоос сэргээгүй байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй боомтын сэргэлт, худалдааны эргэлт дараа дараагийн эерэг үзүүлэлт гарахад нөлөөлөх байх гэж харж байгаа.
-Тэтгэвэр, тэтгэмж, цалингийн доод хэмжээг нэмэх талаар яригдаж байна. Эдийн засаг сэргэж эхэлж буй энэ үед ийм шийдвэр гаргаснаар ямар үр дагавар гарах вэ?
-Манай улсын хувьд нэлээд хүчтэй халамжтай болсон байна. Үүнийгээ дагаад ажиллах хүчний тоо хэмжээ буурч, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал эргэлзээтэй байгаа. Мөн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс үүдэн инфляцын түвшин өссөн. Иймд өнөөдрийн эдийн засгийг өсөлтийг цааш өсгөх, нийгмийн халамжийг хэрхэн зөв удирдах нь томоохон сорилт болж байна. Өнгөц харахад иргэдийнхээ амьдралын түвшнийг дээшлүүлэхийн тулд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх нь зөв мэт байна. Гэхдээ эдийн засаг бүрэн сэргээгүй үед олон эрсдэл дагуулна. Оновчтой бодлогоор эдийн засгийн бүтээмжтэй уялдуулан нэмэх нь зүйтэй. Хэрэв яарч буруу үйлдэл хийвэл инфляц бууруулах бус илүү өсгөх магадлалтай.
-Сонгуулийн өмнөх жилийн улсын төсөв өөдрөг төсөөлөлтэй, тэлэлттэй байх хандлага ажиглагддаг. Энэ төсөв хэр оновчтой батлагдсан бол мөн төсөвт тодотгол хийх шаардлага бий юү?
-Төсөвт тодотгол хийгээгүй жил манай улсад бараг байхгүй. Сүүлийн үед сонгуулийн өмнөх жилийн төсөв тэлэлттэй байдаг гэх асуудал яригдаж байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, улс төрийн нөхцөл байдал эрчимтэй байгаа энэ үед хэрэггүй нэмэлт тодотгол хийж магадгүй. Төсвийн тухай хуульд ямар үед яаж тодотгол хийх талаар тодорхой заасан байдаг. 2023 оны төсөв батлагдахад нэлээд өөдрөг төсөв боллоо гэж харж байсан. Гэхдээ оны эхний дөрвөн сарын байдлаар төсөвт ямар нэгэн нэмэлт тодотгол оруулах шаардлага алга.
-2024 оны төсвийн төсөөлөл яригдаж байна. Ирэх оны төсөв хэр харагдаж байгаа вэ?
-Төсвийн төсөөлөл, тоо хэр байх талаар ярихаасаа илүүтэй макро эдийн засгийн зорилго, зорилтыг ярих хэрэгтэй. Төсвөө бол яаж ч тодотгож болно. Харин сайн бодлого байсан цагт эерэг үр дүн гарна.
-Иргэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, махны үнийн өсөлтийн талаар бухимдлаа илэрхийлээд багагүй хугацааг өнгөрөөлөө. Энэ асуудлыг шийдэхэд одоо ямар арга хэмжээ авах нь зохистой вэ?
-Сүүлийн жилүүдэд нөөцийн мах борлуулж, үнийг тогтворжуулна. Мөн үнийн өсөлтийн эсрэг бодлого гээд л олон арга туршлаа. Гэхдээ хамгийн чухал нь хөдөө аж ахуйн салбарын менежментийг сайжруулах, эдийн засгаа сайжруулах хэрэгтэй. Эдийн засаг сайжирсан үед зах зээлийн жамаараа хувийн хэвшил үнээ тогтворжуулаад явна. Тэгэхээр бид үнэ хэрхэн бууруулах талаар ярьж, өсөлтийн дарамтад ордоггүй байх хэмжээний өндөр орлоготой болгох талаар ярьдаг болох хэрэгтэй. Ингэхийн тулд халамжаа багасгаж, хөдөлмөрлөдөг хүний тоог нэмэх хэрэгтэй. Сүүлийн хэдэн жилийн эдийн засгийн ажиглалтаар бүтээмж өндөр эдийн засаг, ажиллах орчин бүрдүүлэх талаар бус халамж, тэтгэмж нэмэх талаар л яриад байгаа нь миний санааг зовоож байгаа.
-Тэгвэл эдийн засгийн эерэг орчин бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлт нэмэгдүүлэхэд юуг анхаарч ажиллах хэрэгтэй юм бэ?
-Өнөөдөр бид нийгмээрээ аливаа асуудлын бурууг шүүж, ярилцаж, шударга ёс тогтоож, бурууг халах тогтолцоо руу чиглэж эхэлсэн. Засгийн газраас ч хэрэгтэй гэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг эрмэлзэж байх шиг байна. Энэ нь сайн сайхан зүйлийн дохио байгаасай гэж эдийн засагч хүний хувьд хүсэж байгаа. Улс төрийн орчин зөв болж байж л Монгол Улсын энэ халамжид дулдуйдсан байдал арилна. Өмнө бид маш олон амлалт, бодлого сонсон ч хэрэгжиж чадаагүй. Үүний үр дүнд эдийн засаг, нийгэм доройтсон. Өнгөрсөн хугацаанд алдсан гэдгээ иргэд ойлгож байгаа энэ үед засаглалаа хэрхэн зөв шийдэх тал дээр анхаарч чадах байх. Улс төрийн тогтолцоогоо зөв шийдсэнээр бид ядуурлаа бууруулж, үйлдвэрлэлээ өсгөж, эдийн засгийн өсөлтийн зөв зам руу орох боломжтой.
-Манай улс холимог тогтолцоотой болох талаар хэлэлцэж байгаа. Тэгвэл энэ тогтолцоо нь нийгэм, эдийн засагт эерэг үр дагавар авчирч чадах уу?
-Сангийн яам болон хэрэгжүүлэгч агентлагуудаас олон төсөл, хөтөлбөрүүдийг санаачилж ирсэн. Гэхдээ энэ нь улс төржилт дээр очоод, хэрэгжихгүй нурдаг. Үнэхээр тогтолцоо өөрчилж, эерэг дагавар авчраахаар зэхэж байгаа бол хэлбэрийн төдий өөрчлөлт хийж болохгүй. Хаанаас хэн ч гаргасан мэдэгдэхгүй язгуурын тоо гээд яриад сууж байна. Эргэлзээтэй асуудал олон харагдаж байгаа. Мөн Үндсэн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулдгаа болих хэрэгтэй. Олон янзын тооноос өөр нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх болон улс төр зөв голдрил руу явах талаар ярихгүй байна.
-Долдугаар сарын 1-нээс Монгол Улс нүүрсээ биржээр арилжаалж эхлэх гэж байна. Энэ нь цаашид эдийн засаг өсөхөд эерэг нөлөө үзүүлэх байх?
-Аливаа түүхий эд болон бараа бүтээгдэхүүнээ биржээр арилжаалах нь дэлхий нийтийн сонгодог жишээ. Гэхдээ энэ нь нүүрсний зах зээлд манай улс зөв ашиглаж чадах уу. Үнэхээр судалгаа бүрэн хийгдсэн үү гэдэг нь эргэлзээтэй байгаа.
Оюутолгой төслийн хувьд олборлолт өндөр байгаа. Төслөөс бидэнд ирэх үр ашгийг сайжруулах талаар яригдаж байгаад зогссон. Гэхдээ төслийн бүрэн хэмжээгээр нь харвал Монгол Улсын эдийн засагт эерэг үр дагавар авчирсан. Харин анхны гэрээгээ сайжруулах засах боломжтой бол өөрчлөх хэрэгтэй.
-Манай улс гадаад өрөө төлөөд явж байна. Мөн БНХАУ-ын Төвбанктай хийсэн своп гэрээгээ сунгах талаар ярьж буй. Энэ талаар та эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Бид Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар олон талаас нь ярилаа. Гадаад өрийн талаар ярих нь ч зүйтэй. Манай улсад улаан дохиотой, эмзэг асуудлын нэг юм. Бид дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ хэд дахин өндөр хэмжээний гадаад өртэй байна. Энэ эрсдэл хаанаас үүссэн юм гэдгийг бодох хэрэгтэй. Бид болон болоогүй цагтаа бонд үйлдвэрлэж, зээл авсан. Эдийн засгаа хэт тэлсэнтэй холбоотой. Үүнээс үүдэж дараа дараагийн засгийн газар өр тавьж явсаар өнөөдөрт хүрлээ. Одоо өрийн удирдлагын стратеги хэрэгжүүлэх хэрэгтэй. Удахгүй БНХАУ-д айлчлал хийнэ гэж ойлгосон. Энэ үеэр гэрээг сунгаж чадахгүй бол сөрөг үр дагавар үүснэ. Тиймээс Монголбанк, Сангийн яам болон Засгийн газраас анхаарч байгаа байх гэж найдаж байна.
Бид Монгол Улсын нийгэм, эдийн нөхцөл байдлын талаар ийн ярилцлаа.
| Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлт өссөн ч чанар дээшлээгүй байна |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |