Дэлхий даяар 500 гаруй сая хүнд халдварлаж, албан тоогоор зургаан сая хүний аминд “хүрсэн” цар тахлыг монголчууд мартжээ. “Ковид-19” ид голомтолж байх үед өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо мянга мянгаараа нэмэгдэх үед эерэг гарсан нэгнээ “ад үзэх” нь холгүй байснаа мартсан байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлыг тоог олон нийтэд мэдээлж байх үүрэгтэй Эрүүл мэнд яам ч хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 55 хүн коронавирусийн халдвар авсан гээд, “Монголд омикрон хувилбарын тархалт буурч байна” гэж мэдээлснээсээ хойш “сураггүй” болов. Харин энэ үеэр цар тахлын шинэ давлагаанууд дэлхий даяар сандаргаж байна.
Сүүлийн хоёр сарын хугацаанд БНХАУ-д “Ковид-19” цар тахлын тархалт нэмэгдэж, цаашид эх газрын Хятадад голомтлох төлөвтэй байгаа тул Ханжоу хотод болох Азийн наадмыг хойшлуулахаар болсныг урд хөршийн төрийн хэвлэлээс мэдээлсэн. Анхны товоор 2022 оны Азийн наадам БНХАУ-ын Ханжоу хотод ирэх есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар байв. Гэсэн ч цар тахалтай холбоотойгоор Азийн наадмыг хойшлуулах шийдвэрийг Азийн олимпын зөвлөлөөс гаргажээ. Одоогоор Азийн наадам болох шинэ товыг зарлаагүй байна.

БНХАУ-д коронавирусийн омикрон хувилбарын дэгдэлтийн улмаас шинэ давлагаа дэгдлээ. Азийн томоохон санхүүгийн төв гэгддэг 25 сая хүн амтай Шанхай хотод өнгөрсөн гуравдугаар сараас хойш хөл хорио тогтоосон. Одоогийн байдлаар Шанхай хотын хатуу хөл хориог цуцалсан ч, томоохон барилга, байгууламж, олон нийтийн газар хязгаарлалт тогтоосон хэвээр байна. Азийн наадмыг хойшлуулах шийдвэр гарсан өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт эх газрын Хятадад коронавирусийн 4714 шинэ тохиолдол илэрсэн талаар холбогдох байгууллагаас мэдэгджээ. Тэр дундаа шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын дийлэнх хувь нь буюу 4340 нь шинж тэмдэггүй байсан аж.
Азийн наадмаас гадна БНХАУ-д болох байсан өөр нэгэн том наадам цуцлагдсан нь Дэлхийн оюутны спортын наадам. БНХАУ-ын Ченду хотод болох байсан тус наадмыг ирэх жил хүртэл хойшлуулсан талаар урд хөршийн “South China Morning Post” сонин мэдээлэв.

БНСУ-д өнгөрсөн гуравдугаар сараас хойш өдөрт бүртгэгдэх цар тахлын шинэ тохиолдлууд ихсэж байна. Гуравдугаар сард нэг өдөрт 600 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байсан БНСУ-ын эрх баригчид “Ковид-19” цар тахлыг “II түвшний өвчин” гэж мэдэгдээд иргэдээ амны хаалтгүй явахыг уриалж, аялал, жуулчлалын “гарц”-ыг нь нээж өгөв. Харин энэ асуудалд олон улсын судлаачид “БНСУ-ын эрх баригчид цар тахлын үед царцсан эдийн засгаа сэргээхийн тулд маш том бөгөөд аюултай алхам хийлээ” гэж онцолж байгаа юм.
БНСУ-ын эрх баригчдын шийдвэр гарсан ч, халдварын тохиолдлын тоо буурахгүй байгаа нь өөр нэг том эрсдэл дагуулж байгаа гэх. Тухайлбал, тавдугаар сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт БНСУ-д өдөрт 20,084 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнээс хойш долоо хоногийн турш 30 мянгаас буусангүй. Үүний хамгийн их тавдугаар сарын 7-ны бямба гарагт 75,449 тохиолдол бүртгэгдсэн нь байв. Гэсэн ч эдийн засгаа тогтворжуулж, сэргээхээр эрсдэлтэй алхам хийсэн эрх баригчдын шийдвэрийг дагах ч, иргэд халдварын дэглэмээ чанд баримталсаар байгаа аж.

Дэлхийн орнуудын коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн тоог нэгтгэсэн мэдээллээр өчигдөр буюу тавдугаар сарын 9-ний байдлаар 6.2 сая хүн коронавирусийн улмаас нас барсан гэх албан мэдээлэл байна. Тэгвэл энэ мэдээллийг ДЭМБ-аас үгүйсгэж, дэлхий даяар 15 орчим сая хүн коронавирусийн улмаас амиа алдаад байгааг мэдэгдэв.

| Монголчууд “мартаж”, дэлхийд “мандаж” байгаа “Ковид-19” |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |