Их Британид коронавирусийн халдвар авсан хүний тоо энэ оны гуравдугаар сараас хойш хамгийн дээд түвшинд хүрч, Хятадын Чиндао хотын оршин суугчдыг шинжилгээнд хамруулж эхэллээ. Халдвар авсан тохиолдол одоогоор АНУ-д хамгийн их хэвээр байгаа бөгөөд Чехэд нөхцөл байдал бүр ч хүндэрч магадгүй байна. Цар тахлын эргэн тойронд юу болж байгааг бид онцолж байна.
Чех

Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хурал зарлаж, коронавирусийн нөхцөл байдлыг хэлэлцлээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд тус улсад халдвар авсан хүний тоо 100 мянгаар нэмэгдсэн нь Европт хамгийн ихдээ тооцогдож байна. Нөхцөл байдал цаашид ч хүндэрч магадгүй тул халдварын тархалтыг хазаарлахад чиглэсэн арга хэмжээ авах нь зайлшгүйг Ерөнхий сайд онцолжээ. Гэхдээ бүх нийтийн хөл хорио тогтоох, эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Ватикан
.jpg)
Ромын Папын хамгаалалтын багт ажилладаг дөрвөн швейцарь хамгаалагчаас коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлаад байна. Ватиканы хэвлэлийн албанаас мэдээлж буйгаар Ромын католик сүмийг хамгаалдаг 110 хүнтэй гвардаас гурван хүн “Ковид-19” халдвар авсан нь өнгөрсөн долоо хоногт тогтоогдоод байна.
Их Британи

Их Британийн халдварт өвчин судлаачдын мэдэгдэж буйгаар тус улсад ч халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Английн умард хэсэгт халдварын тохиолдол эрс өсөж буй тул эмч, эмнэлгийн ажилтнуудыг нөхцөл байдал хүндэрч буй бүс рүү шилжүүлэн төвлөрүүлэх шаардлагатайг эрх баригчид онцолжээ. Халдвар авсан хүмүүсийн дунд өндөр настнууд олон байгааг мөн холбогдох албаныхан мэдээлжээ.
БНХАУ

БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотын захиргаа оршин суугчдаа коронавирусийн шинжилгээнд хамруулж эхэллээ. Есөн сая хүнтэй хотод тав хоногийн турш шинжилгээ, оношилгоо үргэлжлэх юм. Хотын нэгэн эмнэлэгт коронавирусийн халдвар авсан арван тохиолдол илэрсэн учир ийм арга хэмжээ авч байна.
Иран
![]()
Иранд коронавирусийн халдвар авсан хүний тоо хагас саяд хүрлээ. Сүүлийн нэг хоногийн дотор халдварын тохиолдол 3800-аар нэмэгдсэн аж. Тегеранд олон нийтийн газар амны хаалтгүй явахыг хориглож, зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулж байна. Тус улсад коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 28.5 мянга гараад байгаа юм.
БНСУ

БНСУ-ын эрх баригчид хөл хориог суллах шийдвэр гаргаж байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш халдварын тохиолдол 50-иас дээш гараагүй тул караоке, уушийн газар, бялдаржуулах төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар болжээ. Гэхдээ олон нийтийн газар амны хаалт заавал зүүх, халдваргүйтгэлийн дэглэм сахихыг иргэддээ уриалж буй.
АНУ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авч, эдгэрсэн тухай эмчлэгч эмч нь мэдэгдсэн. Одоо тэрбээр сонгуулийн кампанидаа төвлөрөн ажиллах бүрэн боломжтой гэнэ. Халдварын тохиолдолд АНУ-д хамгийх их буюу 7.7 саяд хүрч, 215 мянган хүн нас бараад байгаа юм.
| Цар тахлын эргэн тойронд: Чехэд байдал хүндэрч, Их Британид хөл хорио тогтоож магадгүй |
|
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |