-Сайн байна уу. Та бага наснаасаа урлагтай ойр байв уу?
-Эмээ минь намайг бага байхад “Молтогчин” гэж дууддаг байлаа. Ойр дотнынхон минь жинхэнэ нэрээс минь илүүтэй хочоор дуудах болж хожим уран бүтээлийн нэрээ болгосон. Харин эцэг, эхээс өгсөн нэр минь М.Мөнх-ирээдүй. Бага насандаа зураг зурах дуртай байсан. Үүний дараа тиктоник бүжиг бүжгэлдэг байлаа. Өсвөр насандаа америк хип хоп сонсож эхэлснээр энэ урсгалд дурласан даа. Ингээд бодохоор хүүхэд байхын урлагт ойр нэгэн байж.
-“Hot headed” дууг албан ёсны анхны дуу гэж хэлж болох уу?
-Сайн найзтайгаа нийлж, 2014 онд анхны дуугаа хийж байлаа. Бороотой өдөр найзынхаа гэр лүү алхаж очоод хийж байсан юм. Одоо эргээд бодоход чанар муутай санагддаг. Гэхдээ артист болох эхлэлийг минь тавьж өгсөн болохоор хайртай. Түүнээс хойш ажлынхаа хажуугаар жилдээ 1-2 дуу хийдэг байлаа. Уран бүтээлээ ажил болгож, бүх цагаа зарцуулж хийхээр яах аргагүй өмнөх бүтээлүүд гологдоод ирдэг юм билээ. “Hot headed” дууг албан ёсны чанартай, жинхэнэ уран бүтээлчийн зүгээс цацсан анхны танилцуулга дуу гэж хэлж болно оо. Энэ дууны клипийг хоёр сар судалж, бодож байж бүтээсэн.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Дүрсжүүлэхээр бэлтгэж буй дуунууд нэлээн хэд байгаа. Би жаахан удаан бодож, чанартай уран бүтээл гаргах дуртай. Аливаа уран бүтээлийг амьтай болгодог зүйл бол клип байдаг. Би сүүлийн жилүүдэд хариуцлагатай байж, хүмүүсийн надад итгэж буй итгэлийг мохоохгүй байх юм сан гэж их хичээдэг болсон. Тиймээс сонсогчдынхоо итгэлийг алдахгүй чанартай уран бүтээл гаргаж байх болно.
-Таны дуунуудыг сонсоод байхад хайрын дуу байхгүй юм билээ. Хайр бол мөнхийн сэдэв шүү дээ. Хайрын тухай дуу гаргах бодол бий юү?
-Одоо хайрын дуу хийж буй уран бүтээлч олон байна. Тэд нар дээр нэмэгдээд би хийх хэрэггүй. Харин сонсогчдод ямар төрлийн дуу дутагдаж байна, тэрийг л хийхийг зорьж байна. Би саркастик хэв маягаар нийгмийн тухай, сэтгэл зүйн асуудлын талаар уран бүтээл хийх дуртай.
-Жүжигчний мэргэжлээрээ ажиллах бодол бий юү?
-Би нэг бие, нэг сүнсээрээ нэг л удаа амьдарна. Харин өөрийн оршин буй хугацаандаа олон зүйл хийж үзэхийн тулд жүжигчний мэргэжлийг сонгож байлаа. Хүүхэд байхын л сониуч, шинэ зүйл турших дуртай зан минь мэргэжил рүү минь хөтөлсөн. Илүү боловсорсон үедээ кинонд тоглоно гэж боддог доо.
-Урлагаас өөр хобби байдаг уу?
-Би ном унших дуртай, гэртээ номын сантай. Франц Кафка, Фёдор Михайлович Достоевскийн номыг жилдээ нэг уншдаг. Уншсан номоо дараа жил нь дахиад уншихад илүү өөрөөр ойлгогдож, харах өнцөг минь өөрчлөгдсөн байдаг даа.
-Хип хоп артист болохоор дууныхаа үгийг өөрөө бичдэг байх. Өөр төрлийн бичвэр бичдэг үү?
-Би хаа явсан газраа утасныхаа тэмдэглэлийг гаргаж ирээд үг бичиж, холбож явдаг. Оюутан байхдаа богино хэмжээний зохиол, өгүүллэг бичдэг байлаа. Одоо бол жоохон төсөөрсөн байх.
-Сонсогчид анхны цомгийг нь хүлээж байгаа байх. Энэ ондоо багтаж гаргах уу?
-Хоорондоо уялдаа холбоотой дуунуудаа нийлүүлж, цомог гаргана. Тиймээс төлөвлөгөө гаргаж байгаад хийнэ. Ойрын хугацаанд хийх бодол байхгүй ээ.
-Ярилцлагын төгсгөлд хип хоп хөгжим сонсдог. Уран бүтээлч болохыг хүсэж байгаа хүүхдүүдэд бяцхан зөвлөгөө өгөөч?
-Уран бүтээлчид олшрох тусам илүү өрсөлдөөн үүсээд, сонсогчдод сонирхолтой болж ирнэ. Тэгээд цагийн аясаар шигшигдээд жинхэнэ чадвартай хүмүүс нь үлддэг. Тиймээс хүсэж байвал хийгээд үз, хичээсэн хүнд боломж үргэлж байдаг. Эхлээд маш сайн сонсогч болоорой.
Бид реппер Молтогчинтой энэ удаад цөөн хором ийн ярилцлаа.
 (10)(5).jpg)
| РЕППЕР МОЛТОГЧИН: ХИЧЭЭСЭН ХҮНД БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ |
|
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Л.ДАШНЯМ: ДАРМА.БАТБАЯР, Ж.ЛХАГВА, Б.ЛХАГВАСҮРЭН НАРЫГАА ҮГҮЙЛЭХ ЮМ АА
2026-09-21 09:52:05
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
Аймгийн хурц арслан “Майга” Д.Суурийн зээ хүү М.БИЛГҮҮН: Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг
2026-09-21 07:00:44
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2026-09-21 07:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |