Ухаан суух цагаасаа дэлтэй хүлгийн зоон дээр гийнгоо эгшиглүүлж өсдөг хүүхдүүд монголоос минь өөр хаана байх билээ. Гэвч тэд таваас есөн жил хурдан морь унаад л нас нэмж, бие өсөхийн эрхэнд унаач хүүхдийн тооноос хасагддаг. Моринд томдсон ч уяач, туслах уяачийн ажилд нас багадах учир хамгийн “эрлийз” үе гэж нэрлэж болно. Сүхбаатар аймгийн алдарт уяач Б.Ганзоригийн хүү Г.Төрмөнх бол яг л энэ насан дээрээ яваа нэгэн. Гэвч тэр морьдоо тэжээх, услах, хөлөргөх зэрэг ажилд сайн дураараа оролцоно. Чухам энэ л түүний уяа, галдаа ойрхон байх хамгийн том боломж юм. “Би тод манлай уяач болно” хэмээн хэвлүүхэн хэлэх хүүтэй ийн ярилцлаа.
-Сайхан зусаж байна уу, уяа эвлэг үү?
-Уяа эвлэг, морьд шандастай байна. Энэ жил хур бороо их, өвс ногоо элбэг сайхан зун болж байна.
-Хэдэн настайгаасаа уяа морь унасан бэ?
-Би таван настайгаасаа эхлээд тасралтгүй арван жил хурдан морь унасан. Даанч өнгөрсөн жил мориндоо томдоод арга буюу хасагдсан. Гэхдээ дүү нар морь унаад ханагар, сунгаад давхихаар өөрийн эрхгүй уралдмаар санагддаг. Арай ах болохоор унаач дүү нартаа жолоогоо хэрхэн барих вэ, өөд газар хэрхэн мацаж, уруу газар яаж уралдах зэрэг өөрийнхөө орсон наадмынхаа туршлага дээр тулгуурлан хэлж, зааж өгдөг. Тухайлбал, явахгүй байгаа морийг хэтэрхий их гуядаад байвал уралдаж ирээд хөлгүй болох аюултай. Бас явдал хөнгөнтэй морины амийг татаж, тааруулж явах гээд олон зүйл бий. Хөлөргөж, ажил хийхээс илүүтэй яг наадмаар морь унаад түрүүлээд ирэх хамгийн сайхан санагддаг. Тэр дундаа өөрийнхөө морийг унаж түрүүлэх гоё шүү.

-Хичээлээ хийж байх даа ч наадамд явж, морь унахдаа яардаг уу?
-Олон жил морь унасан болохоор ч тэр үү, нээх яардаггүй ээ. Хичээл орж байх үед аль болох багшийгаа сайн сонсож, хичээлээ бүрэн сурахыг хичээдэг. Тэгэхгүй бол ахлах ангид орох тусам хичээл хүндэрч, гүйцэгдэхгүй болоод эхэлнэ шүү дээ. Сургууль амрахаар л хөдөө гардаг. Аав надад морь хэрхэн унахыг заадаг. Харин ээж хичээлээ сайн хийгээрэй гэж захидаг. Яагаад гэвэл би чинь хоёр дүүтэй айлын том хүүхэд.
-Арав орчим жилийн хашир туршлагатай унаач олон айраг, түрүү хүртсэн биз?
-Сайн мэдэхгүй ээ. Тулгамдаад байгаа юм болов уу, ерөөсөө санахгүй байна. Сумдын наадам тойрч, цөөнгүй түрүүлж байсан. Одоо ч хүссэнээрээ уяа морь унахгүй болохоор зах зухын бор ажил л хийнэ. Хөлс, ханагарт давхидаг болохоор бас ч гэж сэтгэл сэргээд гоё байдаг. Ганц, хоёрхон жил өнгөрчихвөл туслах уяач болно доо.
-Г.Төрмөнхийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Туслах уяачид маань өглөө эрт босож адуундаа явдаг. Бид 07:00-08:00 цагийн орчимд сэрж, морио барьдаг. Дараа морьдодоо хивэг, тэжээл зуурч өгдөг. Тэгээд хөлөргөнө, ханагар хийнэ гээд өдөр бүр янз янз. Мөн нэмнэх, услах гээд аар саархан ажил бий. Морьдоосоо хөлс авч, хэр их хөлстэй байгааг нь ажиглахыг хөлөргөх гэж байгаа юм. Харин хөлөргөсөн морьдоо арай хол зайнд давхиулж, бяр суулгахыг ханагар гэдэг.
Одоо ч хүссэнээрээ уяа морь унахгүй болохоор зах зухын бор ажил л хийнэ. Хөлс, ханагарт давхидаг болохоор бас ч гэж сэтгэл сэргээд гоё байдаг. Ганц, хоёрхон жил өнгөрчихвөл туслах уяач болно доо.

-Уяандаа гараад хэд хонож байгаа вэ. Бороонд зутарч байна уу?
-Бороо орж л байвал сайхан, зутрах зүйл байдаггүй. Бид анх морьдоо аваад, тэр харагдаж байгаа урагшаа гарсан юм. Буйр сэлгэж, энд буугаад гурав хонож байна.
-Удам дамжсан уяач болох нь ээ дээ янз нь. Яг өөрийн нэр дээр сойж байгаа хүлэг бий юу?
-Миний халиун үрээ, халтар хязаалан хоёр бий. Аав, ээжийн талынхан аль аль нь уяачтай болохоор таны хэлдгээр удмаа дагана даа. Би Монгол Улсын тод манлай уяач болно гэж мөрөөддөг. Та тэр Англи азаргыг харж байна уу. Аав болон манай галын ах нар сайн гүүнүүдээ нийлүүлсэн. Ирэх жилээс төл нь гарч эхэлнэ дээ.
-Даага унасан хүүхдэд наадамчид хайртай байдаг. Г.Төрмөнх ямар насны морь унах дуртай вэ?
-Даага ч хөөрхөн л дөө. Гэхдээ жижигхэн болохоор унахад жаахан хэцүү байдаг юм. Би их насны морь унах дуртай. Гоё санагддаг болохоор л дуртай байх.
-Чиний хувьд хамгийн сайхан наадам хэзээ байсан бэ?
-Хамгийн гоё нь гэвэл манай аймгийн Уулбаян суманд болсон наадам. Би тэр үед хонгор морь унаж, хол тасархай түрүүлж байсан юм. Тэгээд л мартагддаггүй юм болов уу. Ер нь түрүүлэх байх гэж горьдож байсан морь хадуурах, бүдрэх зэрэг хүүхдээсээ болж айргийн тавдаа ч үлдэж чадахгүй байна гэдэг хамгийн харамсалтай санагддаг.
-Аав нь адууны захад явж, хүлгийн сайныг шинжихдээ аминчлан захидаг зүйл бий юу?
-Аав надад “Хурдтай, давхил болгондоо цолоо дуудуулдаг хурдан хүлэг байсан ч миний хүү бардамнаж болохгүй шүү. Хэдий тэр адуу чинь хурдан байсан ч айраг, түрүү хүртэх эсэх нь чиний уяа сойлго, ур ухаан, мэдрэмж зэргээс хамааралтай” гэж хэлдэг.

-Эмнэг адуу сургадаг уу?
-Эмнэг унан аа. Хөдөө өсчхөөд адуу сургадаггүй монгол хүн гэж юу байх вэ. Яг мордох үед жаахан эмээдэг л юм. Булгиж, тонгочоод эхлэхэд нь “Хазаар, цулбуураа алдаж болохгүй шүү” гэж дотроо боддог. Номхроод, амаа мэддэг болсон хойно нь өөрөөрөө бахархдаг.
-Ямар зүсмийн адуунд дуртай вэ?
-Надад хонгор зүсмийн адуу таалагддаг. Хонгор л бол яагаад ч юм их эгдүүтэй, хөөрхөн санагдаад байдаг.
-Уяан дээрээ тосон уулзаж, ярилцсан баярлалаа. Уясан морьд нь хурдтай байж, уралдсан газар бүрд ээ айраг, түрүү хүртэхийн ерөөл өргөе?
-Баярлалаа. Ерөөлөөр болог ээ. Та намайг тод манлай уяач болох үед дахиад ярилцлага аваарай. Тэр үед би илүү сайн морь мэддэг болчихсон байна.


| Г.ТӨРМӨНХ: Та намайг Тод манлай уяач болох үед дахиад ярилцлага аваарай |
|
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
ХЭҮК-ын хараат бус байдлыг хамгаалахаар нэгдэв
2026-11-06 15:28:51
Криптовалютын зах зээлийн үнэлгээ 2.56 их наяд ам.доллар болов
2026-11-06 14:59:35
"Галзуу лам”-ын намтрыг шүтээн зургаар анх удаа дэлгэнэ
2026-11-06 14:46:22
“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад бүртгэгдлээ
2026-11-06 13:09:28
ГССҮТ-ИЙН ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙНХАН ЯПОН УЛСЫН ШАГАЙ, ТАВХАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТАРСАН ҮЗЛЭГ, МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ
2026-11-06 13:00:51
Дэлхийн цомын тэмцээнд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүлэв
2026-11-06 12:00:48
Жүжигчин Ц.Цэлмэг БНСУ-ын киноны гол дүрд тогложээ
2026-11-06 11:58:40
Шиньжяны дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх төсөл ашиглалтад орлоо
2026-11-06 11:52:17
2026-11-06 10:18:10
О.Гэгээ 100 буудалт даамын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:50:01
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-06 09:40:57
Б.Алтан-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2026-11-06 09:34:45
Б.Маргад-Эрдэнэ 100 буудалт даамын дэлхийн аварга болов
2026-11-06 09:28:28
Б.Сансармаа даамын дэлхийн аваргын мөнгөн медальтан боллоо
2026-11-06 09:22:38
Ц.Шинэбаян даамын дэлхийн аваргаас алт, Т.Энхсүлд хүрэл медаль хүртлээ
2026-11-06 09:15:30
Монгол Улс даамын баг, дэлхийн аваргаас 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-11-06 09:05:12
Н.Гуамарал 100 буудалт даамын дэлхийн аварга боллоо
2026-11-06 08:42:59
Нөмрөгийн Дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэвийн үргэлжилнэ
2026-11-06 07:30:00
“Дакар-2026”-д сагсан бөмбөгийн 3х3 баг өнөөдөр хэсэгтэй хоёр тоглолт хийнэ
2026-11-06 07:20:00
2026-11-06 07:10:00
Б.МӨНГӨНЦЭЦЭГ: “ШИВНЭЭ” ЗОЧИД БУУДЛЫН ШАТНААС ХҮҮ МИНЬ ГУЛГАЖ УНААД, АМИА АЛДСАН БАЙХАД НАДАД ХЭЛЭЛГҮЙ ДОЛОО ХОНУУЛААД, ЗАДЛАН ХИЙСЭН БАЙСАН
2026-11-06 07:08:10
2026-11-06 07:07:53
МОНГОЛЧУУДЫГ МАДЛАЖ, МОНГОЛ ТӨРӨӨР ТОХУУРХСАН ОЮУТОЛГОЙ
2026-11-06 07:00:00
ШАТАХУУНЫ ҮНЭ АХИАД ӨСНӨ, Г.ДАМДИННЯМ ДАХИАД ХУУРНА
2026-11-06 07:00:00
ЧИНГИС ХААНЫ НЭР, ХӨРГИЙГ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ШОШГОНООС АВЧ, ХҮНДЭТГЭЛЭЭС БУСАД ЗҮЙЛД АШИГЛАХГҮЙ БОЛОХ НЬ ЭЭ
2026-11-06 07:00:00
Ө.БИЛГҮҮНЦОГ: Монголын анхны дохионы хэлмэрчтэй олон ангит кинонд ажилласандаа баяртай байна
2026-11-06 07:00:00
2026-11-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |