• Өнөөдөр 2024-05-17

"Тариалангийн сэргэлт-2023" чуулган ирэх сарын 3-нд болно

2023-03-30,   554

     Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалтын босгон дээр газар тариалангийн салбарын үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна. Чуулганд Монгол Улсын Засгийн газар, салбарын яам, эрдэмтэн судлаачид, багш, мэргэжилтэн, мэргэжлийн холбоод болон үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн аж ахуй эрхлэгч 800 гаруй зочид төлөөлөгч оролцоно. 
"Тариалангийн сэргэлт 2023" нэгдсэн чуулган Төрийн ордны Их Монгол танхимд 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны 9-13 цагт 
Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Төрийн ордны Их Монгол танхимд 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны 15-18 цагт
 
Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Туушин зочид буудлын Соёмбо танхимд 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны 15-18 цагт
 
Жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Туушин зочид буудалд 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны 15-17 цагт тус тус болно. 
 
Салбар хуралдаануудаар хүнсний ногооны хангамж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ургамал хамгаалал, үрийн шинэчлэл, ургацыг нэмэгдүүлэх арга замууд, ухаалаг болон гидропоник хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломж, хүнсний ногооны хадгалалт борлуулалт, хөдөө аж ахуйн зохистой дадал, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экспортлох боломж, хөдөө аж ахуйн зарын цахим нэгдсэн платформ, тосны ургамлын тариалалт зэрэг өргөн сэдвийн хүрээнд сонирхолтой, ач холбогдол бүхий илтгэл, мэдээлэл танилцуулна. 

"Тариалангийн сэргэлт-2023" чуулган ирэх сарын 3-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188