Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар цэлмэг. Шөнөдөө Хэнтийн уулс болон Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө Хэнтийн уулс болон Халх гол орчмоор ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -30...-35 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр -24...-29 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6...-11 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -12...-17 хэм, бусад нутгаар -19...-24 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор +1...+6 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн болон өмнөд хэсгээр 0...-5 хэм , бусад нутгаар -6...-11 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө -22...-24 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -24...-26 хэм , өдөртөө -11...-13 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -24...-26 хэм , өдөртөө -11...-13 хэм хүйтэн байна.
| ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө -9 хэм хүйтэн |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |