Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө нийт нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -12...-17 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -3...-8 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22...-24 градус, бусад хэсгээр -17...-19 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Багануур орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -25...-27 градус, өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.
| ЦАГ АГААР: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |