• Өнөөдөр 2024-04-19

Шар өвс шатаасны улмаас 80.9 га талбай гал түймэрт өртжээ

2022-04-11,   321

             Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гал түймрийн 59, аврах ажиллагааны нэг дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Холбогдох алба хаагчид 2022 оны дөрөвдүгээр сарын 3-аас дөрөвдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 205 чиглэлд, 160 алба хаагч, 35 автомашинтайгаар хяналт шалгалтыг ногоон бүсийн 81 аманд явуулж, гал түймэр гарч болзошгүй 16 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Мөн ногоон бүсэд зорчиж байсан 224 автомашин 1140 иргэн, 45 айл өрх, 13 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, 300 ширхэг санамж тарааж ажилласан байна. 
 
Түүнчлэн 58 бүсэд өнжмөл өвсний гал түймэр гарчээ. Шар өвс шатаасны улмаас 80.9 га талбай гал түймэрт өртсөн байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Шар өвс шатаасны улмаас 80.9 га талбай гал түймэрт өртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188