Зам харилцаа, дэд бүтэц улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ч нөгөө талаар байгаль орчин, дэлхийд ховордсон зэрлэг амьтдад сөрөг нөлөөтэй байх нь бий. Иймд нэг талаар амьтдаа, байгалиа хамгаалахын тулд хэрэгжүүлж буй дэд бүтцийн төсөл бүрд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан гаргуулдаг. Өөрөөр хэлбэл, БОННҮ-ний тайлангийн хамгийн ач холбогдол бүхий хэсэг нь байгаль, амьтан, ургамалд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах зөвлөмж байдаг гэсэн үг. Тэгвэл энэхүү асуудалд гарц, шийдэл болох нэгэн чухал ажлыг БОАЖЯ-ны санаачилгаар хийжээ. Тодруулбал, 2021 оны сүүлчээр БОАЖЯ-ны захиалгаар Монгол орны баруун, төв болон зүүн бүсийг дамнасан шугаман дэд бүтцийн төслүүдийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, зөвлөмж боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэжээ.
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайланд мониторинг хийх ажил нь манай улсад өмнө нь хийгдэж байгаагүй, батлагдсан арга, аргачлал байхгүй зэрэг нь тулгамдсан асуудал юм. Тиймээс судалгааны баг ажлын даалгавар болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 онд баталсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлал”-д үндэслэн мониторингийн шалгуур үзүүлэлтүүдийг анх удаа гаргасан нь олзуурхууштай. Ингэхдээ шалгуур үзүүлэлтүүдийг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгээр нарийвчлан задалж, дэд бүтцийн төслүүдийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг нийт 336 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн байна. Эдгээр шалгуур үзүүлэлтийг цаашид шугаман дэд бүтцийн төдийгүй бусад төслийн үнэлгээнд ашиглах боломжтой бөгөөд үнэлгээний тайлангийн чанарыг сайжруулахад ихээхэн түлхэц болно гэж мэргэжилтнүүд үнэлж байгаа юм. Шугаман дэд бүтцийн авто замын тав, төмөр замын хоёр төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шинжилгээгээр нийт 336 шалгуураас 164 буюу 48.8 хувь нь дутмаг, 118 буюу 35.1 хувь нь боломжийн, 54 буюу 16.1 хувь нь хангалттай түвшинд үнэлэгдсэн байна. Энэ нь аж ахуйн нэгжүүд БОННҮ-ний тайлан боловсруулалтад анхаарах шаардлагатайг харуулж байгаа нэг жишээ юм.
Түүнчлэн хатуу хучилттай авто замын ихэнх төсөлд “Зэрлэг амьтны нүүдэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахгүйн тулд гарц, гарам байгуулах шаардлагатай” гэж дурдсан боловч хаана, ямар төрлийн гарц, гарам байгуулах тухай тодорхой тусгаагүй байдгийг мэргэжилтнүүд онцолдог. Бүр төсөл хэрэгжүүлэгчид зэрлэг амьтанд зориулсан гарц, гарам хийхийн оронд автозамын хатуу хучилтыг газрын гадаргатай ойролцоо түвшинд хийх хувилбарыг сонгох нь түгээмэл байгаад шүүмжлэлтэй ханддаг.
БАРИМТ:1
Тайланд “Судалгаанд хамрагдсан Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 66.7 км хатуу хучилттай авто зам нь бүс нутгийн болон олон улсын хэмжээнд ховордсон зэрлэг амьтдын чухал амьдрах орчинг дамнан байршиж байна. Замын бүтээн байгуулалтын улмаас тэдгээр зэрлэг амьтдын амьдрах орчин хуваагджээ. Үүнээс улбаалан зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, тоо толгой буурах аюул учирч болно. Тус төслийн замын бүтээн байгуулалтад “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага MNS 6735:2018” Монгол улсын стандартыг баримтална. Гэхдээ уг төслийн БОННҮ-ний ажил хийгдэж байх хугацаанд дээрх Монгол Улсын стандарт батлагдаагүй байсан тухай тайландаа тусгажээ. БОННҮ-ний тайланд зэрлэг амьтдад зориулсан гарц гарам байгуулах тухай дурдсан ч хаана, ямар амьтанд зориулан байгуулах тухай тусгаагүй байна” гэжээ.
БАРИМТ: 2
Мөн “Бичигт-Тосон уул-Баянхошуу чиглэлийн 366 км авто замын бүтээн байгуулалт нийт уртын хэмжээнд хийж дуусаагүй байна. Иймд одоогоор хатуу хучилттай зам тавигдсан Тосон-Уул XIX талбайгаас Баянхошууны хилийн боомт хүртэлх замд хээрийн богино хугацааны шугаман замналын ажиглалт хийхэд цагаан зээрийн сүрэг замын хажуугаар олон ажиглагдаж байлаа. Тус бүтээн байгуулалтын дагуу хуурай хээрийн экосистемийн хэв шинж ихэнх газрыг эзэлж байсан бол Тамсаг булгийн хоолой орчинд марзлаг хотос хоолой амьдрах орчин цагаан зээрийн чухал амьдрах орчин болно. Уг төслийн БОННҮ-ний тайланд хатуу хучилттай авто зам дагуу зэрлэг амьтдын нүүдэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахгүйн тулд гарц, гарам байгуулах шаардлагатай гэж дурдсан боловч хаана, ямар төрлийн гарц, гарам байгуулах тухай тусгаагүй байна” хэмээжээ.
БАРИМТ:3
Түүнчлэн “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 66.7 км хатуу хучилттай авто замын Загастайн даваа орчимд халиун буга, бөр гөрөөс, зэрлэг гахай, чандага, урт сүүлт зурам зэрэг өвсөн тэжээлтэй амьтад мөн эдгээр амьтдаар хооллогч чоно, шилүүс зэрэг ангууч амьтдын чухал амьдрах орчин болох уулын арын төгөл ойн хэсгээр зам барьж, амьдрах орчны алдагдал болон хуваагдал үүссэн байна. Ингэснээр зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, тоо толгой, үржлийн амжилт буурах эрсдэл учирч болзошгүй. Мөн тус газарт сэрүүн бүсийн сийрэг ой, уулын хээр, өндөр уулын хээр, уулын нуга, уулын тундр зэрэг түгээмэл экосистемийн хэв шинж, сөөгт татам, жижиг гол, горхи дагасан татам зэрэг өвөрмөц экосистемийн хэв шинж зэрэгцэн илэрч байв” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хэрэгжиж буй шугаман дэд бүтэц буюу засмал зам байгуулах бүтээн байгуулалтад зэрлэг амьтдад зориулан “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага MNS 6735:2018” болон “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” MNS 6515:2015 стандарт хангалттай хэмжээнд хэрэгжихгүй байна гэсэн үг. Иймд Монголд анх удаа хийгдсэн энэхүү мониторингийн ажлыг хөрсөн дээр нь ажил хэрэг болгож, Монголд төдийгүй дэлхийд ховордсон зэрлэг амьтдынхаа төрөл, зүйл, тоо толгойг газар нутгийн хуваагдал, нөлөөллөөр бууруулахгүйн тулд дээр дурдсан стандартаа хэрэгжүүлэхийг, хэрэгжилтэд нь хяналт тавих цаг нь болжээ.
| ЗЭРЛЭГ АМЬТДАД ЭЭЛТЭЙ ГАРЦ, ГАРАМ БАЙГУУЛАХ СТАНДАРТАА ХЭРЭГЖҮҮЛЦГЭЭЕ |
|
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |