• Өнөөдөр 2024-05-10

ЦАГ АГААР: Улаанбаатарт 13 градус дулаан байна

2022-04-04,   261

   Нийслэлд багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 6-8 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

 
   БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
 
   ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
 
  Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш өдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
 
  2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3-НЫ 20.00 ЦАГААС ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 4-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
 
   Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
 
Салхи: Нутгийн зүүн хагаст  баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Идэр голын хөндийгөөр 9-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан.
 
Бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

ЦАГ АГААР: Улаанбаатарт 13 градус дулаан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188