• Өнөөдөр 2024-05-12

Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

2022-01-01,   784

2021 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2022 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэлх хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

 
/Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулавтар байх боловч 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2022 оны нэгдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна/
 
Хур тунадас: 28-нд Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 29-нд Хөвсгөл, Хэнтэйн уулс, Халх голын сав газраар ялимгүй цас, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: 30-нд Алтайн салбар уулсаар секундэд 6-11 метр, 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр, бусад хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2022 оны нэгдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
 
    Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан (тодруулбал: Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар), бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
 
     Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй байна.
 
     Арав хоног болгоны дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–5 хэмээр хүйтрэнэ. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
 
 

 


Өнөөдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188