• Өнөөдөр 2024-05-12

Архангай аймгийн Жаргалант суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2021-12-25,   451

Архангай аймгийн Жаргалант суманд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны 09:22 цагт газар хөдөлжээ.
 
Газар хөдлөлт сумын төвөөс зүүн зүгт 28 км зайд 3.5 магнитудын хүчтэй мэдрэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн хагарлуудын дагуу бүртгэгдэж буй газар хөдлөлтийн тоо, мөн хүчний хэмжээ ихсэж, давтамж нь ойртож байгаа талаар эрдэмтэн судлаачид хэлж байгаа. 
 
Газар хөдлөлтийн шинж тэмдгүүд:
 
  • Байшин донслон хөдлөх
  • Чийдэнгийн бүрхүүл болон өлгөөтэй эд зүйлс савах
  • Шилэн сав суулга харших, дуугарах, хагарч буй шилний чимээ гарах
  • Хүнгэнэсэн дуу ойртох
Хэрвээ ийм шинж тэмдэг мэдрэгдвэл нэн түрүүнд байшин барилгыг яаралтай орхих,  хүмүүсийг гадагш хурдан гаргах эсвэл тасалгааны аюулгүй байрыг эзлэх хэрэгтэй.

Архангай аймгийн Жаргалант суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188