-ЦАХИМ ДОНТОЛТ НЬ НИЙТ ХҮН АМЫН 1-3 ХУВИЙГ ХАМАРДАГ-
Гудамжинд зөрөх хүмүүсийн олонх нь утсаа оролдож харагдана. Тэд юунд ингэтлээ улайрч, юуг сонирхож байгаа нь сонирхол татна. Таван настай болов уу гэмээр охин ээжээсээ нэгэн ютүбэрийн гаргасан цамц, даашинзыг авч өгөхийг шаардан, чангаар уйлна. Ээж нь түүнд мөнгөний боломж бага байгааг тайлбарласан ч охин олны дунд уйлсан хэвээр. Хажуугаар зөрөх өсвөр насны охид мөн л нэгэн инфлүүсэрийн хэрэглэж үзсэн нүүрний будаг, уруул өнгөлөгчийг авахыг хүсэж байгаа тухайгаа ярилцана. Тэдний яриагаар “Эдгээр будаг, өнгөлөгчийг аваагүй хүн “тэнэг”, нийгмээсээ хоцорч яваа нэгэн болно” гэх. Өөр хүмүүсийн яриаг анхааралтай ажвал, хэрхэн турах, хэрхэн хөөрхөн байх, яаж гоё зураг даруулах, олны танил хүмүүсийн хэрэглэж байгаа зүйлсийг яаж хэрэглэж үзэх, трэнд болж байгаа хувцсыг хэрхэн авах, яавал олон дагагчтай болох тухай маш нухацтайгаар ярилцаж байгаа сонстоно.
Иргэд цахим орчинд алдаршиж байгаа хоол, хувцас, эд зүйлсэд хэт автаж, тэднийг аваагүй бол, хэрэглээгүй бол бусдаас доогуур, хэн ч биш мэт мэдрэмж авах нь ихэсжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүсийн хэрэглээ ч өөрчлөгдөж, хувьсаж, дэвшиж байдаг. 2024 оны статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд давхардсан тоогоор 4.3 сая хүн интернэт хэрэглэж байна гэсэн судалгааг Үндэсний статискийн хорооноос гаргажээ. Дэлгэцийн донтолтыг дотор нь утасны донтолт, текст донтолт, видео тоглоомын донтолт, мөрийтэй тоглоомын донтолт, цахим донтолт гэх мэтээр хэд хэдэн бүлэгт хуваадаг. Эдгээрээс хамгийн их тохиолдож байгаа, мөн хүмүүс донтсон гэдгээ анзаарахгүй байгаа нь цахим донтолт юм.
Цахим орчин хэдхэн жилийн өмнөөс л бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон. Найман настай балчираас 80 настай буурал хүртэл цахим орчинг ашиглаж байна. Ингэхдээ түүндээ автах, үлгэрлэн дуурайх, хэт хамааралтай болох, сурталчилгааны урсгалд өртөх, арилжаа худалдааны бай болох зэрэг олон сөрөг нөлөөтэй. Эдгээр нөлөөллөөс үүдэн донтолт үүсдэг байна.
СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын сэтгэл зүйч, магистр Ч.Энхчимэг “Цахим донтолт болон дэлгэцийн донтолт нь хоорондоо зарим талаар ижил боловч өөр өөр хүрээнд хамааралтай ойлголтууд юм. Цахим донтолт гэдэг нь цахим орчинд хэт хамааралтай болж, интернет ашиглах, цахим сүлжээнд холбогдохгүйгээр өдөр тутмын амьдралдаа хяналт тавихад хүндрэлтэй болохыг хэлнэ. Цахим донтолт нь онлайн тоглоомын донтолт, нийгмийн сүлжээний донтолт, интернэтээр тасралтгүй мэдээлэл хайх, видео үзэх, эсвэл шууд дамжуулалттай контент үзэх зэрэг олон янзын хэлбэрээр илэрдэг. Товчхондоо, цахим донтолт нь интернэт болон цахим орчинтой холбоотой байхад, дэлгэцийн донтолт нь дэлгэцтэй төхөөрөмжүүдийг хэт их хэрэглэхтэй холбоотой гэж ойлгож болно. Цахим донтолт нь хүний сэтгэл зүй, бие махбодь, нийгмийн харилцаанд олон сөрөг нөлөө үзүүлдэг. Сэтгэл зүйн нөлөөлөл нь сэтгэлийн хямрал, түгшүүр үүсгэж, өөртөө итгэх итгэлгүй болох, ганцаардлыг мэдрэхэд хүргэнэ. Олон төрлийн мэдээлэл авах нь анхаарал төвлөрөл буурахад хүргэдэг. Бие махбодийн нөлөөлөл нь цахим төхөөрөмж ашиглах үед нүдний ачаалал ихсэж, нүд хуурайших, ядрах, шөнийн цагаар утас, компьютер хэрэглэх нь унтах хэмнэлийг алдагдуулж, нойргүйдэлд хүргэдэг. Мөн биеийн идэвх буурах, цахим ертөнцөд хэт их цаг зарцуулах нь илүүдэл жинтэй болох, гар хуруу, мөр хөшиж өвдөх шинжүүд үүсэхэд хүргэдэг” гэлээ.
М.АМАРЖАРГАЛ: БИ Л ДУТУУ, БИ Л МУУХАЙ, АЗ ЖАРГАЛГҮЙ АМЬДРААД БАЙГАА ЮМ ШИГ МЭДРЭГДДЭГ БАЙСАН
Залуучуудын 56 хувь нь сошиал медиаг ажил дээрээ хэрэглэдэг бол 44 хувь нь ресторанд буюу хоол идэх үедээ ашигладаг. Мөн 40 хувь нь угаалгын өрөөнд интернэт түлхүү ашигладаг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Өөрөө ч мэдэлгүйгээр цахим ертөнцөд донтсон М.Амаржаргал өөрийн түүхээ хуваалцлаа.
-Яагаад өөрийгөө донтсон гэж бодох болсон бэ?
-Инстаграммаар өөртөө таалагдсан, хөөрхөн гэж бодсон хүмүүсээ дагадаг. Тэр хүмүүс хаана хоол идэж, юу өмсөж, хаашаа аялж, яаж хөгжилдөж байгаагаа, ер нь аз жаргалтай, тайван үеэ л ихэвчлэн хуваалцдаг. Энийг нь харахаар “Би л дутуу, би л муухай, аз жаргалгүй амьдраад байгаа юм шиг мэдрэгддэг” байсан. Анх эдгээр хүний сурталчилж буй бүтээгдэхүүнийг хэрэглэж, очсон газарт нь очдог байсан бол нэг л мэдэхэд бүх зүйлийг нь дуурайж эхэлсэн. Хааяа өөртөө гутаад, гутраад сэтгэл санааны гүн хямралд ч ордог байлаа. Тэгээд таван сарын өмнөөс “Би энэ хүмүүсийн хувилбар биш шүү дээ, яагаад өөрөөрөө байгаагаасаа бурууг хайгаад байгаа юм бол” гэж бодох болсон. Улмаар бага багаар утасны хэрэглээгээ багасгаж, өөртөө хайртай хүмүүстээ чанартай цаг гаргах гэж хичээх болсон.
-Утасны хэрэглээ нь өдөрт хэдэн цаг байсан бэ?
-Одоо бодохоор өөрөөсөө ч жоохон айдаг. Өдөрт 8-9 цаг утсаа оролдож, ихэвчлэн инстаграмм, ютүб үзэж, гоё сайхан зүйл хайдаг байсан. Одоо бол утсаа өдөрт 1-2 цаг л оролдож байна. Бас яг утсаа больё гэхээр ажил, амьдралтай холбоотой болохоор боломжгүй л байна.
-Сэтгэл санааны хямралд ордог байсан гэсэн шүү дээ. Яаж илэрдэг байсан бэ?
-Миний дагадаг бүх л охин хөөрхөн, гоё биетэй, жаргалтай амьдралтай санагддаг. Учир нь тэд хэцүү байгаагаа ихэнхдээ хуваалцахгүй шүү дээ. Тэрийг ойлгохгүй, ойлгох гэж хичээхгүй автоматаар л харагдаж байгаа зүйлд нь итгээд, өөрийгөө л дутуу, арчаагүй гэж мэдэрнэ. Үүнээсээ би маш их дарамт авч, өөрийгөө голж, үзэн яддаг байсан. Бас тэдний хэрэглэж байгаа зүйлсийг нь авах хүсэл төрнө. Энэ нь надад санхүүгийн дарамт болж эхэлсэн. Гэхдээ би тэдгээр хүнийг буруутгаж байгаа юм биш. Ялгаж чадахгүй донтож байгаа миний л буруу шүү дээ. Хүн өөрийгөө донтсон гэдгээ, хамааралтай байгаагаа ихэнх тохиолдолд хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нь донтолтыг илүү хурц болгодог гэж би боддог. Бусдаас хамааралтай биш, өөрөөрөө жаргалтай амьдрах боломж хүн бүрд байдаг гэлээ.
ГЭР БҮЛИЙН ДЭМЖЛЭГ, ЭРҮҮЛ ХАРИЛЦАА НЬ ДОНТОЛТООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ТОМООХОН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ
Эцэг эхчүүд хүүхдээ сатааруулах зорилгоор ютүб үзүүлэх, эсвэл хүүхэд өөрөө ютүбийг олон цагаар үздэг. Ингэхдээ хүүхэд үзэж байгаа зүйлээсээ үлгэр дуурайлал авах, ютүбэрийн хэрэглэж буй зүйлсийг нь авахыг хүсэх, ярьж буй зүйлсийг нь шүүлтүүргүй хүлээж авдаг байна. Эцэг эх, асран хамгаалагчаасаа эдгээр зүйлийг шаардах нь цахимд донтож байгаагийн нэгэн илрэл гэнэ.
Гурван хүүхдийн ээж С.Мөнхтуул “Манай том хүү тав, охин гуравдугаар анги. Сургууль, бэлтгэлдээ явахад нь холбоо барих зорилгоор утас авч өгсөн. Өдөрт 2-3 цаг утсаа оролддог. Ингэхдээ мэдээж ютүб их үзнэ. Тэгээд л үзсэн сувгийнхаа тоглоом, хувцас хэрэглэл, идсэн зүйлсийг туршиж үзмээр байгаагаа гуйна. Мөн ютүбэрүүд маш их сахарын агууламжтай бүтээгдэхүүн сурталчилдаг. Энэ нь эрүүл мэндэд нь маш хортойгоос гадна сэтгэл санаанд нь ч хортой. Тэд мэдэхгүй, бид анзаарахгүй байгаа ч үзэж буй зүйлс нь маш ихээр нөлөөлж, цахим орчинд донтож байгаа нэг хэлбэр шүү дээ” хэмээн ярьсан юм.
СЭМҮТ-ийн сэтгэл засалч, эмч О. Батчимэг:
.jpg)
-Биологийн хүчин зүйлс талаас нь авч үзвэл, хүүхэд аливаа зүйлд илүү амархан дасдаг шигээ амархан уйддаг. Хүүхдийн энэхүү сониуч зан үйлдлийг нь буруугаар ашиглавал, тэд дэлгэцэнд донтох магадлалтай гэж үзнэ. Мөн тархины гэмтэлтэй болох эрсдэл бий. Сэтгэл зүйн талаас тайлбарлавал, өөртөө итгэлгүй, харилцааны асуудалтай хүмүүс дэлгэцэнд донтох магадлалтай гэж үздэг. Мөн ганцаардсан, сэтгэл түгшсэн, айсан үедээ хүмүүс тухайн мэдрэмжээ дарахын тулд хэрэглэх тохиолдол их байдаг. Эдгээр сөрөг хүчин зүйлийг аль болох бууруулах ёстой гэлээ.
(1).jpg)
СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын сэтгэл зүйч, магистр Ч.Энхчимэг “Гэр бүлийн дэмжлэг, эрүүл харилцаа нь донтолтоос урьдчилан сэргийлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн найз нөхөд, нийгмийн хүрээлэлд эрүүл, идэвхтэй оролцох нь донтолтод автах магадлалыг бууруулна. Эрүүл амьдралын хэв маяг, биеийн тамирын дасгал, зөв хооллолт, эрүүл дадал зуршил нь донтолтоос урьдчилан сэргийлэхэд тусална. Бас үүний талаар мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал. Хэрэв хүн донтолтын эрсдэлд орсон бол эрт илрүүлэх, эмчилгээний арга хэмжээг цаг алдалгүй авах нь чухал. Эдгээр арга хэмжээ нь донтолтын эрсдэлээс сэргийлэхэд дөхөм болно. Монгол Улсад цахим донтолтод өртсөн хүмүүсийн тоо, түвшний талаарх нарийн статистик мэдээлэл ховор. Гэхдээ дэлхийн нийтлэг судалгаагаар цахим донтолт нь нийт хүн амын 1-3 хувийг хамардаг болохыг тогтоосон байдаг” гэв.
Б. СЭРЖМЯДАГ
| БИДНИЙ АНЗААРДАГГҮЙ ЦАХИМ ДОНТОЛТ |
|
“БАХРЕЙН 2025” наадмын таеквондо-гийн тамирчдын тулаан эхэллээ
2025-10-24 17:48:32
Дугуйчид “БАХРЕЙН-2025” наадмын холимог багийн төрөлд өрсөлдлөө
2025-10-24 17:40:12
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж өгнө гэдэг хууль бус, худал ташаа мэдээлэл
2025-10-24 17:34:59
2025-10-24 17:30:10
2025-10-24 17:24:58
Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
2025-10-24 17:23:29
ХУУЛЬ БУСААР НОГООН ХАШ ОЛБОРЛОСОН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЛЭЭ
2025-10-24 16:59:53
Томуугийн эсрэг вакцинд хамрагдвал өвчлөх эрсдэлийг 76 хувиар бууруулна
2025-10-24 16:55:42
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд дөрвөн сарын хугацаанд хоёр сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо
2025-10-24 16:31:59
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих төслийн түншлэлийн гэрээ байгуулав
2025-10-24 15:33:16
“Ulaanbaatar MMC Energy” баг “Abu Dhabi World Tour” тэмцээнд өрсөлдөнө
2025-10-24 15:32:40
2025-10-24 15:00:00
Азийн залуучуудын “БАХРЕЙН-2025” наадмын өнөөдрийн хуваарь
2025-10-24 14:13:14
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: Өдий зэрэгт хүргэсэн багш нар минь тэнгэрээс хараад баярлаж байгаа хэмээн найдаж байна
2025-10-24 13:17:52
АРДЫН ЭМЧ Д.НЯМСҮРЭН: Авралын бурхадуудтай хамт ажиллаж өдий хүрсэндээ маш их баярлаж байна
2025-10-24 12:48:08
Залилангийн хэргээр 64 удаа эрэн сурвалжлагдаж байсан 33 настай эмэгтэйг саатуулжээ
2025-10-24 12:42:32
М:1А, Ү:24, Х:18 чиглэлийн замналд шинээр автобусны зогсоол нэмлээ
2025-10-24 10:56:09
Ц.Азжаргал, Өмнөд Солонгосын Sung Hyon Jang-тай тулалдана
2025-10-24 10:43:15
2025-10-24 10:25:43
Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах санал хүргүүлжээ
2025-10-24 10:18:29
М.Мөнхгэрэл чөлөөт бөхийн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
2025-10-24 10:13:50
Азийн залуучуудын "БАХРЕЙН-2025"-ын таеквондо-гийн тулаан эхэлнэ
2025-10-24 09:37:15
2025-10-24 09:27:17
Нийт нутгийн 46 хувь цастай байна
2025-10-24 09:25:07
Манай волейболын баг, Саудын Арабын багт 3:1-ээр хожигдлоо
2025-10-24 09:16:18
СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина
2025-10-24 09:14:21
Сагсан бөмбөгийн баг Шанхайд болох Азийн оюутны аваргыг зорилоо
2025-10-24 08:43:56
Б.АМАРСАЙХАНЫ БҮТЭЭСЭН "ШАЛЗ"
2025-10-24 08:41:52
2025-10-24 08:36:21
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг Тайванийн багийг 21:11-ээр хожив
2025-10-24 07:40:00
Хүмүүжигчид хорих байгууллагын ДАШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
2025-10-24 07:30:00
Пара хөнгөн атлетикийн тамирчдад “361” брэндийн иж бүрэн хувцас гардууллаа
2025-10-24 07:20:00
Дэлхийн таеквондо-гийн холбооны Ерөнхий ассемблей боллоо
2025-10-24 07:09:00
“ОЮУ ТОЛГОЙ”-Д ТУХАЛСАН ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН ГЭР БҮЛИЙНХЭН
2025-10-24 07:00:00
М.СОЛОНГО: БЭЛЛИДЭЙНС МИНИЙ ХУВЬД ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЙР, ГУНИГ, АЗ ЖАРГАЛ
2025-10-24 07:00:00
2025-10-24 07:00:00
УЛС ТӨРИЙН ДУУЛИАН ДУНД УЛСЫН ТӨСӨВ УТГАА АЛДАЖ БАЙНА
2025-10-24 06:59:00
Нэг шуудай нь 3750 төгрөгийн үнэтэй шахмал түлшийг 15 мянган төгрөгөөр дамлан борлуулж байжээ
2025-10-23 17:52:37
Т.Баяр БАХРЕЙН-2025” триатлоны тэмцээнд 30-р байрт орлоо
2025-10-23 17:08:55
Монголын 3х3-ын баг Туркменистаны багийг 21:11-ээр хожлоо
2025-10-23 17:02:09
“АЛДАР” спорт хорооны удирдлагууд МҮОХ-д зочиллоо
2025-10-23 16:46:55
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балет МУГЖ Д.Алтанхуягийн дэглэлтээр тайзнаа амилна
2025-10-23 16:36:24
Азийн залуучуудын спортын “БАХРЕЙН 2025” наадмын хуваарь гарлаа
2025-10-23 16:24:25
Нийт нутгийн 46 хувьд цастай байна
2025-10-23 16:19:07
2025-10-23 16:00:00
Монгол Улс Пусаны боомтоор далайн шинэ гарцтай боллоо
2025-10-23 15:24:17
Ц.САНДАГ-ОЧИР: ТББХ-оог хуралдуулж Ерөнхий сайдын хоригийг хэлэлцэхийг УИХ-ын даргын зөвлөлөөс дэмжлээ
2025-10-23 14:31:46
ХУД-ийн уран хөдөлгөөнт гимнастик, нийтийн аэробикийн тэмцээн боллоо
2025-10-23 14:28:41
"Хунт нуур" балетыг энэ сарын 24, 25-нд тоглоно
2025-10-23 13:43:05
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
2025-10-23 13:19:16
М.Зулькафиль багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгоно
2025-10-23 12:21:58
COP17 хурлын төр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 мод тарина
2025-10-23 11:39:04
Сүмо бөхийн "Хакүхо цом" өсвөр үеийн 14 дэх удаагийн тэмцээн болно
2025-10-23 11:22:12
Өнгөрсөн долоо хоногт 1905 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгджээ
2025-10-23 11:03:48
Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр
2025-10-23 10:56:32
ОХУ-аас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр боллоо
2025-10-23 10:49:16
ОБЕГ: Бэлэн байдлын үзлэгт 228 ажилтан, алба хаагч тусгай зориулалтын техник хэрэгсэл, багаж хэрэгсэлтэйгээр оролцлоо
2025-10-23 09:44:13
Монголын хоккейн лигийн тэмцээн эхэллээ
2025-10-23 09:38:47
Азийн залуучуудын "БАХРЕЙН 2025" наадмын нээлт боллоо
2025-10-23 08:26:18
ИРГЭД БАГАДАА 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ, 50-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЛИМИТТЭЙГЭЭР ШАТАХУУН ХУДАЛДАН АВЧ БАЙНА
2025-10-23 07:54:27
Хөл бөмбөгийн “U-13” насны лигийн аваргаар “ДЭРЭН” тодров
2025-10-23 07:30:00
Солонгос Улсад “ Global Taekwondo Master Training Program” сургалт болж байна
2025-10-23 07:20:00
Ширээний теннисний дасгалжуулагчдын үндэсний семинар эхэллээ
2025-10-23 07:10:00
АМЖИЛТ ГАРГАСАН ЗАЛУУСЫГ БАЙР, МАШИНЫ БАТЛАМЖААР ХУУРЧИХААД СУРАГГҮЙ БОЛДГООРОО АЛДАРТАЙ АРХАНГАЙНХАН ИЧИГ, ИЧИГ
2025-10-23 07:00:02
ЗАСГИЙН ГАЗАРТ “НАЙР ТАВЬЖ", УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ АД ҮЗСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ХУРАЛДААН
2025-10-23 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТНБД Х.БАТЖАРГАЛ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТЭНТЭЙ ХАМТ ХЯТАД РЕСТОРАН БАС БААР АЖИЛЛУУЛДАГ
2025-10-23 07:00:00
Б.БУД-ЭРДЭНЭ: ОДИССЕЙ ЖҮЖИГ ЭР ХҮН ГЭР БҮЛ, ҮНЭТ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЯМАР ОЛОН ЗҮЙЛ ТУУЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-10-23 07:00:00
Э.МИНЖИНСОР: Гар барилдааны дэлхийн аварга болох мөрөөдөлтэй
2025-10-23 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2025-10-23 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 0 ХЭМ ОРЧИМ БАЙНА
2025-10-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |