• Өнөөдөр 2024-04-27

Эм, эмнэлгийн ажилтанд хүний эрхийн боловсрол олгох сургалт эхэллээ

2022-09-13,   607

    ХЭҮК-оос Улаанбаатар хотын 9 дүүргийн 770 гаруй эрүүл мэндийн салбарын эмч, эрүүл мэндийн ажилтныг хамруулах “Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сургалт явагдаж байна. Тус сургалтыг ХЭҮК нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаагаараа онцлоготой юм.  
 
Сургалт нь эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хүний эрхийн боловсролыг дээшлүүлж, эрүүл мэндийн салбарын бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны бодитой, хүртээмжтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.
 
     Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ авах эрх, эмч, эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхээ эдлэх, эрхээ шаардах чадавхыг олгож буйд сургалтын ач холбогдол оршино гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.
 

Эм, эмнэлгийн ажилтанд хүний эрхийн боловсрол олгох сургалт эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188