• Өнөөдөр 2024-05-03

Т.БОЛОРМАА: Гүйцэт төрсөн нярайн 60 хувь, дутуу төрсөн нярайн 80 хувьд шарлалт илэрдэг

2022-06-11,   763

    Хүүхдийн шарлалт, саажилтын талаар ЭМЯ-ны хүүхэд судлалын салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаагаас тодрууллаа.
 
    Тэрбээр “Дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэгний шүүх үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг тул цусан дахь билирубиныг бүрэн шүүж чаддаггүй. Үүнээс шалтгаалж уг бодис бүрэн шүүгдэж чадалгүй  цусанд байх хэвийн хэмжээнээс илүүдэл болдог. Энэ илүүдэл  хүүхдийн нүдний цөцгий, арьс, тагнай зэрэг газар шар туяатай  болох шинжээр илэрдэг. Гүйцэт төрсөн нярайн 60 хувь, дутуу төрсөн нярайн 80 хувьд шарлалт илэрдэг.  Хүүхэд төрснөөс хойш 72 цагийн дотор нүдэнд харагдахуйц шарлалт илэрдэг. Нярайн шарлалт  7-10 хоногийн дотор бүрэн арилдаг. Үүний дараа  шарлалтын хэмжилт хийлгэж, өндөр гарсан тохиолдолд тухайн эмнэлэгтэй буцаж очих ёстой. Эмнэлэгийн үзлэг хийлгэхгүй  шарлалтыг удааснаар шарлалт хүндэрч “цөмийн шарлалт” болсоноор тархины саажилт үүсэх эрсдэлтэй. ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн 27.4 хувь нярай хүүхэд байдаг. 2021 онд 490 нярай шарлалтын улмаас хэвтсэний 35 нь цөмийн шарлалтаар өвчилсөн. Нярайн шарлалтын тоо буурсан ч цөмөн хэлбэрийн шарлалтын тоо нэмэгдсэнээр байна" гэв.

  Нярайн шарлалт үүсэхэд гол нөлөө үзүүлдэг шалтгаанууд нь нярайн ээж  элэгний B.C вирус тээгч байх, “TORCH”-ийн халдвар авсан тохиолдолд ураг үедээ ээжээсээ цусаараа дамжуулан үрэвсэл авдаг. Мөн цус задралын эмгэгийн үед шарлалт үүсэж, удааширдаг. Нярайн шарлалтын үзлэг оношилгоо хийсний дараа фото эмчилгээ, эмийн эмчилгээ, дуслын эмчилгээг хийдэг байна.


Т.БОЛОРМАА: Гүйцэт төрсөн нярайн 60 хувь, дутуу төрсөн нярайн 80 хувьд шарлалт илэрдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188