• Өнөөдөр 2024-04-24

Ц.Эрдэмбилэг: Монголд эмчилж чаддаггүй 26 өвчин байдаг

2022-05-13,   442

    Эрүүл мэндийн яамнаас Олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийсэн юм.
 
      Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг  "Бид иргэдтэй харилцах 11-11 төвд ирсэн санал гомдлыг шуурхай шийдвэрлэн ажилладаг. Дөрөвдүгээр сард 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 238 иргэн  өргөдөл гомдол гаргасан. Үүнээс өнөөдрийн байдлаар 233 иргэний өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

Шийдвэрлэсэн өргөдөл гомдлыг агуулгаар нь тоймлуул  52.8 хувь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой өргөдөл гомдол эзэлсэн. Харин 23.2 хувь нь эмнэлэгт цаг авахад хүндрэлтэй, 6.4 хувь эмч ажилчдын харилцаа, 17.6 хувь бусад гэсэн үзүүлэлттэй гомдол санал эзэлж байна. Бид энэ бүх асуудлыг холбогдох удирдлагуудад чиглэл өгч ажилласан.

       Түүнчлэн энэ оны зургадугаар сарын нэгнээс өмнө Түлэнхийн төвийн “A” корпусыг хүлээж авна. Харин “Б” корпусын хувьд ажлын явц 95 хувьтай байна. Зургадугаар сардаа багтаад ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн хийгдсэн төлөвлөгөөнөөсөө давсан өртөг гарсан тохиолдол байна. Ямар ч байсан хөрөнгө мөнгөний асуудлыг хандив, тусламжаар шийдэх хүсэлт илгээх зэргээр холбогдох газруудад хүргүүлсэн. Монгол улсад эмчилж чаддаггүй 26 өвчин байдаг. Тийм учраас эдгээр өвчлөлөөр өвдсөн иргэд гадаад руу явж эмчилгээ хийлгэдэг. Гэсэн хэдий ч төсвөөс тодорхой хэмжээний нөхөн олговор өгдөг. Харамсалтай нь 100 хувь шийдэж чаддаггүй. Энэ жилийн хувьд эрүүл мэндийн салбарт өмнө байгаагүй их төсвийг төлөвлөсөн. Мөн эмчилж чаддаггүй 26 өвчнөөс, ясны чөмөг шилжүүлэн суулгах, дутуу нярайн нүдний торлог бүрхэвчийн ховхрох эмгэг  зэрэг дөрвөн өвчлөлийг эх орондоо эмчлэх боломжийг бүрдүүлэн ажиглахыг зорьж байна” гэв. 
 


Ц.Эрдэмбилэг: Монголд эмчилж чаддаггүй 26 өвчин байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188