Боловсролын тухай хуулиар ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх шийдвэрийг 2006 онд гарсан. Түүнийг шилжүүлэх ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлсэн. Энэ тогтолцоог дагаад хөтөлбөрт тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. Гэхдээ хуучин хөтөлбөр, стандарт нь бүрэн хэмжээгээр өөрчлөгдөөгүй байгаа.
Өөрөөр хэлбэл, бага дунд боловсролын стандарт өөрчлөгдөөгүй, тогтолцоонд нь өөрчлөлт ороод тодорхой зохицуулалтын хөтөлбөрүүд хийгдээд явж байгаа юм билээ. Одоо энэ үйл явцтай зэрэгцээд юу хийгдэж байна вэ гэхээр бага дунд боловсролын стандарт хөтөлбөрийг шинэчлэх ажил хийгдэж байгаа юм. Энэ юу вэ гэхээр Кембрижийн стандартад нийцүүлээд Монгол Улс бага дунд боловсролынхоо стандартыг шинэчлэх гэж зүтгүүлж байна.
Яг үнэндээ Английн Кембрижийн их сургуулийн дэргэдэх Шалгалтын төвөөс хэрэгжүүлдэг тогтолцоо нь дэлхийн 130 гаруй улсын дөрвөн мянга гаруй их, дээд сургуулиудын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо юм билээ. Тэрнээс биш Англи Улсын тогтсон баримталдаг стандарт, хөтөлбөр биш аж. Энэхүү Кембрижийн стандарт гэгчийг Английн төрийн бус байгууллага хэрэгжүүлдэг ажээ. Тэд Ази, Африк, Латин Америкийн ядуу буурай хөгжилтэй орнуудад тус хөтөлбөрөө зарж, борлуулан ашиг олдог юм байна. Энэхүү стандарт, хөтөлбөрөө зарахын тулд тухайн улсын нөлөө бүхий улстөрчдийг лобидон худалдаж авдаг гэсэн.
Манай УИХ-н гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням нар Кембрижийн стандарт гэгчийг өмнөх УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт оруулж тусгуулах гэж зүтгүүлж байжээ. Тэд ерөнхий боловсролын олон улсын хөтөлбөрийг Монголд нутагшуулах зорилготой яваа гэнэ лээ. Энэ асуудлыг ярихын тулд ерөнхий боловсролын хөтөлбөрийн талаарх товч түүх, одоогийн байдал болон олон улсын хөтөлбөр нэвтрүүлэх өмнөх оролдлогын ололт, дутагдал цаашид авах арга хэмжээ зэргийг тоймлон харж үзэх ёстой болов уу. УИХ-ын гишүүн Г.Дамдинням тус хөтөлбөрийг монголд хэрэгжүүлэх шийдвэр, үйл явц явагдаж байх үед тухайн үеийн БСШУ яамны сайд асан Ё.Отгонбаярын зөвлөхөөр ажиллаж, Кембрижийн стандарт гэгчийг нэлээдгүй зүтгүүлсэн аж.
Манай улсын хувийн болон улсын зарим сургуулиуд тус хөтөлбөрийг худалдан авч хэрэгжүүлж яваа. Кембрижийн татварт сургууль бүр жилд 5000 фунт стерлинг төлдөг. Кембрижийн хөтөлбөр нь өөрөө зардал өндөр, “IGCSE” стандартын шаардлага хангасан эсэхээ хүүхдүүд хичээл тус бүрээр нь төлбөр төлөөд баталгаажуулаад явдаг. Энэ бол маш их зардал. Энэ их мөнгийг нь эцэг, эхчүүд төлөх үү, улс төлөх үү гэдэг эргэлзээтэй. Бүх сургуульд үүнийг нэвтрүүллээ гэхэд Монгол Улсын төсөв дийлэхгүй. Тийм эдийн засгийн боломж харагдахгүй байгаа.
Харин үндэсний хөтөлбөрийг шинэчлэх боловсролын салбарын реформ хийх хэрэгцээ, шаардлагатай байгаа юм. Үндэсний хөтөлбөрөө илүү сайжруулна гэдэг нь Монгол хүн, монгол хүүхдийн онцлог, сэтгэл зүйд тохирсон хөтөлбөр гэсэн үг. Ингэхийн тулд багшийн заах арга зүй, сургалтын орчин, сурах бичгийг шинэчилж, орчин цаг үетэй нийцүүлэх ёстой. Кембрижийн хөтөлбөрөөс мэдээж авах зүйл их бий. Тухайн хөтөлбөрийн агуулга болоод багшийн заах арга зүй дээрээс бидэнд суралцах зүйл их байдаг. Бид тэднээс туршлага судлах бүрэн нээлттэй. Гэхдээ бид ингэхдээ өөрсдийн үндэсний хөтөлбөр дээр тулгуурлаж явах нь зөв болов уу.

Боловсролын багц хуулийг шинэчилсэнтэй холбоотой бага ангиас англи хэл заах эрх зүйн орчин бүрдсэн гээд УИХ-ын Г.Дамдинням яриад байгаа. Тэрбээр “Англи хэл хоёрдогч боловсролын хэл байх ёстой. Тийм ч учраас би Монголын хүүхдүүдийн ирээдүйг бодож , Боловсролын багц хуулинд англи хэлийг бага ангийн гуравдугаар ангиас эхлэн заахаар тусгуулж чадсан. Энэ ажлыг эрчимжүүлэх гэж сүүлийн жилүүдэд хичээнгүйлэн зүтгэж явна. Монгол хэлний боловсрол муу байгаад англи хэл огт буруугүй. Хүмүүс англи хэл сонгоод байгаад монгол хэл бас буруугүй” гэж ярьж байх юм.
Нэрт орчуулагч Г.Аким гуай “Хүнийг сэтгүүлж сургадаг нь уран зохиол. Уран зохиолын хичээлийн цагийг танчихаар хүүхэд яаж эх монгол хэлээрээ эрэгцүүлж, тунгааж, дүгнэлт хийж сурах билээ. Манайхан англи хэл, тоо математик чухал гээд л байх юм. Бид харь хэлээр ярьж, сэтгээд эхэлбэл Монгол үндэстэн үгүй болно. Математик, тоо хүнийг цэвдэг сэтгэлтэй болгодог. Хүний сэтгэхүйг зөвхөн тоон дотор хайрцаглаад барьчихдаг ухаан шүү дээ. Монгол хэл яруу эгшиглэнтэй, бараг л шүлэг шиг уянгалаг хэл. Сүүлийн жилүүдэд хэтэрхий англи хэл гэж туйлшраад бичгийн монгол хэлээ, ярианы хэлтэйгээ хутгачихаад байна” гэснийг бид эрэгцүүлэн бодох хэрэгтэй.
Монгол Улс, Монгол үндэстний тусгаар тогтнол, энх тайвны билэгдлийн нэг бол яах аргагүй хэл соёл. Харин дэлхийн улс орон хөгжиж, даяарчлагдахын хэрээр үндэстний хэл соёл устан, үгүй болох аюул тулгарч байна. Өдөр тутмын хэлэнд харь үг хэрэглэж, гудамж талбайн хаяг, шошго бүрийг гадаад хэлээр нэрлэж, үгийн баялаг санд харь үг нэвт, шувт нэвтрэх нь хэл, соёл устаж, уусан бүдгэрэх аюулын дохио юм. Энэ хичээлийн жилд эхний 100 сургуульд туршилтаар англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Сонгогдсон 100 сургуулийн 3-4 дүгээр ангид англи хэл заах багш нарт сургалт явуулж эхэллээ. Сургалтаар бага ангийн англи хэлний хөтөлбөр, агуулга, заах арга барил болон үнэлгээний талаар мэдлэг олгож байгаа юм байна.
| МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫГ УСТГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖЭЭД ЭХЭЛСЭН ҮҮ |
|
МҮОХ өнөөдөр “МИАТ”-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-08-31 13:47:49
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |