• Өнөөдөр 2024-05-07

Эх хэлний өдрийг тохиолдуулан үнэт ховор номын музей үнэ төлбөргүй үйлчилнэ

2023-09-01,   491

             Эх хэлний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейг өнөөдөр иргэд төлбөргүйгээр үзэх боломжтой. МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын нэгний өдрийг "Эх хэлний өдөр" болгон зарласан юм. Үнэт ховор номын музейд ЮНЕСКО болон Монгол Улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй монголчуудын бичиг номын гайхамшигт дурсгал, монголчуудын ном бүтээх уламжлал, эрдэм мэдлэг, шинжлэх ухааны арвин өв, бичгийн хэрэгсэл, эд өлгийн ховор нандин зүйлс хадгалагдаж байдаг ажээ.

Эх хэлний өдрийг тохиолдуулан үнэт ховор номын музей үнэ төлбөргүй үйлчилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188