• Өнөөдөр 2024-04-25

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас маргааш дахин шалгалт авна

2022-08-19,   312

          Монгол Улсын Засгийн Газрын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий монгол хэл, бичгийн шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 2, тавдугаар сарын 7-нд тус бүр зохион байгуулсан билээ. 
 
  Тэгвэл энэхүү хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид маргааш буюу 2022 оны наймдугаар сарын 20-ны 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдах юм. Шалгуулагч шалгалт эхлэхээс  цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон бал авч ирэхийг Боловсролын Үнэлгээний төвөөс мэдээллээ.
 
Улаанбаатар хотын шалгалт нь Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулагдах юм.

Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас маргааш дахин шалгалт авна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188