• Өнөөдөр 2024-05-13

ТАНИЛЦ: Нэгдүгээр ангид орох хүүхдийг цахимаар бүртгэх заавар

2022-08-18,   380

       Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл маргаашнаас эхэлнэ. Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран цахимаар зохион байгуулна.
 
Боловсролын ерөнхий газраас  ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өглөө.
 
E-Mongolia  системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
Үйлчилгээ  цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
"Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна.  Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм"  товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.

ТАНИЛЦ: Нэгдүгээр ангид орох хүүхдийг цахимаар бүртгэх заавар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188