• Өнөөдөр 2024-05-13

Боловсролын салбар дахь авлигыг таслан зогсоох Ажлын хэсэг байгуулав

2022-08-04,   320

       Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар боловсролын салбар дахь авлигын асуудлыг таслан зогсоох, хяналт тавих чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ, БШУЯ, нийслэлийн Боловсролын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд багтаж байна. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа юм.

       Дээрх Ажлын хэсэг цэцэрлэг, сургуулиудад хамран сургах тойргийн бус буюу өөр харьяалалтай хүүхдийг хувийн ашиг сонирхолд үндэслэн элсүүлэн авахыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил тэгш түвшинд хүргэх зорилготой. Иймд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигатай тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг сануулсан талаар БШУЯ-аас мэдээлэв.
 

Боловсролын салбар дахь авлигыг таслан зогсоох Ажлын хэсэг байгуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188