• Өнөөдөр 2024-05-14

"ШАТЦ" ГЕРМАН ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ: Манай төвд сурахаар ирсэн л бол хүссэн түвшиндээ хүртэл сурч чаддаг

2022-08-03,   2008

Герман хэл сурах сонирхолтой хүүхэд, залууст мэдээлэл өгөх зорилгоор "Шаатц Шпраахцентрум" герман хэлний сургалтын төвийн герман хэлний багш нартай ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны өмнө танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Герман хэлний сургалтын төвийнх нь үйл ажиллагаанаас яриагаа эхэлье. Анх хэрхэн сургалтын төвөө нээж байв. Ямар үүдэл шалтгааны улмаас сургалтын төв нээж, ажиллуулах болсон бэ?

    -Г.ДАУРЕНГҮЛ: Манай сургалтын төв нь 2007 онд байгуулагдсан бөгөөд бүх насныханд герман хэлний сургалт явуулахаас гадна ХБНГУ- руу оюутан залуучуудыг мэргэжлийн дадлага, сургалт, их, дээд сургуульд сурахад нь зөвлөгөө өгөх, зуучлах, зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдсан цагаасаа эхлэн 15 жилийн турш тогтвор суурьшильтай ажиллан Германд гадаад оюутнуудыг сургадаг олон мэргэжлийн сургууль, байгууллага болон их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, олон, олон залууг сургаж мэргэжил эзэмшүүлж ирсэн нь манай сургалтын төвийн бахархал юм. Өөрөөр хэлбэл, Шаатц Шпраахцентрум герман хэлний сургалтын төв нь 1000 орчим оюутан залуучууд, төр болон хувийн хэвшлийн ажилтан, сурагч, иргэдэд герман хэлийг суурьгүй анхан шатнаас эхлүүлэн Ц-2 түвшин хүртэл долоон түвшинд мэргэжлийн герман хэлийг чанартай зааж, 70 гаруй оюутан залуусыг мэргэжлийн дадлага хийлгүүлж, 30 гаруй оюутнуудыг Магистрын сургалтад бэлтгэн хамруулжээ. Сургалтын төвийг үндэслэсэн багш нар ХБНГУ-д ахисан түвшний боловсрол эзэмшиж, тэнд тодорхой хугацаанд ажиллаж амьдарсан бөгөөд Монголын хүүхэд залуусыг герман хэл сурган улмаар өндөр хөгжилтэй орон болох Германд сурч, мэргэжил эзэмших, мэргэжлээрээ дадлагажих боломжийг олгох, тэдэнд туслах зорилгоор байгуулсан.

-Яагаад герман хэлийг сонгон сургалт явуулж байгаа юм бэ?

       -Б.НЯМГЭРЭЛ: Герман орон бол мэргэжлийн боловсрол, мэргэжлийн дадлагыг оюутнууддаа маш өндөр хэмжээнд хийлгэж эзэмшүүлдэг. Германд мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн ур чадвар, мэдлэг боловсролоороо дэлхийн бүх улсад хүлээн зөвшөөрөгддөг чадварлаг боловсон хүчин байсаар байна. Үүнээс гадна Герман улсын их дээд сургуулиуд сургалтын төлбөргүй эсвэл бусад орнуудын чансаа ижил их, дээд сургуультай харьцуулахад маш бага сургалтын төлбөртэй байдгаараа онцлог юм. Мөн Австри, Швейцарь зэрэг улсуудын их, дээд сургуульд герман хэлээр сурах боломжтой. 

    -Хүүхэд, залуус герман хэлийг хэр сонгон суралцаж байна вэ. Герман хэлийг сурснаар ямар ач холбогдол, тэтгэлэг, нөөц бололцоо байна вэ?

       -Г.ДАУРЕНГҮЛ: Өмнөхөө бодвол герман хэл сонирхох, сурах хүүхэд залуусын тоо ихэссээр байгаад бид баяртай байгаа. Герман хэлийг сурч, шалгалтуудыг амжилттай өгснөөр Герман Улсын дэлхийд өндөр зэрэглэл бүхий сургуулиудад сурах бүрэн боломжтой. Англи хэлний тодорхой мэдлэгтэй бол герман хэлийг сурахад ихээхэн дөхөмтэй байдаг. Герман улс нь гадаадын оюутнуудыг дэмжих, тэтгэлэг өгөх, хөгжүүлэх тал дээр маш сайн анхаардаг бөгөөд DAAD, Konrad Adenauer зэрэг олон тэтгэлгийн сан жилээс жилд хамрах хүрээгээ өргөжүүлэн оюутнуудыг дэмжин сургасаар байна. Үүнээс гадна бусад улсад байдаггүй нэг боломж бол анагаах, сувилахуй, зочид буудлын мэргэжилтэн, тогооч, барилгын нарийн мэргэжлийг суралцангаа тухайн чиглэлээрээ үйлдвэр, компани бусад байгууллагад ажиллан дадлагажиж онол-дадлагаа хослуулан суралцсаар тухайн мэргэжлийг эзэмшдэг Ausbildung гэдэг хөтөлбөр Германд байдаг.  Үүний давуу тал нь сурч байх хугацаандаа цалинтай, гэр бүлээ татах боломжтой, мөн төгсөөд мэргэжлээрээ Германд ажиллах зөвшөөрөлтэй байдгаараа онцлог юм.

-Хэл сурахад хүн бүрийн арга барил өөр байх. Танай сургалтын онцлог юу вэ?

               -Б.НЯМГЭРЭЛ: Шаатц Шпраахцентрум герман хэлний сургалтын төвийн гол онцлог нь тухайн суралцагчийн нас, хэлний түвшинд тохируулсан сурах бичиг, дүрмийн болон дадлагын хичээлүүдийг бүрэн багтаасан агуулга бүхий хөтөлбөрөөр заадаг. Төвийн багш нар Германд олон жил суралцаж амьдарсан туршлагатай учраас хичээлийг заахдаа Герман улсын амьдралын хэвшил, зан заншил, түүх, шашин соёлын онцлогуудыг тусган заадаг нь тухайн суралцагчдад Германд сурч амьдрах, герман хэлээр ярьхад нь соёлын ялгаа бараг гардаггүй том давуу талтай. 6-12 насны суралцагчдыг хөлөгт тоглоом, картын тоглоом зэрэг төрөл бүрийн тоглоомыг герман хэл дээр тоглуулах, эсвэл зарим хичээлд будах, гар урлал хийх зэрэг сургалтыг идэвхитэй хэлбэрээр явуулснаар хүүхдүүд уйдахгүй, залхахгүй харин ч Герман хэлэндээ дур сонирхолтой болж, ярианы чадвар илүү сайжирдаг. Тухайн хэлийг сурахад ярих дадлага маш чухал бөгөөд суралцагчдынхаа ярианы чадварыг сайжруулахын тулд багш нар нь хичээл дээрээ германаар илүү яриулах, суралцагчдыгаа хооронд нь яриулах, Герман явсан хүүхдүүдтэйгээ холбож өгч германаар яриулах, Герман хүнтэй холбож өгч ярилцуулах зэрэг аргуудыг хэвшүүлснээр манай төвийн суралцагчид яриандаа маш хурдан сайжирдаг.

 -Танай сургалтын давуу тал нь юу вэ?

    -Г.ДАУРЕНГҮЛ:  Манай төвийн нэг онцлог нь Герман руу явах хүсэлтэй анх ирж буй хүмүүст хэлний өндөр түвшин, богино хугацаа амлаж, зуучлалын өндөр төлбөр нэхдэггүй. Яагаад гэвэл тухайн хүний мотиваци, идэвх, цаг зав зэрэг олон хүчин зүйлээс хамаараад хүмүүсийн хэл сурах хурд, хүрэх түвшин маш харилцан адилгүй байдаг. Нэг суралцагчийн нэг сар хүрэх үр дүнд нөгөө суралцагч 3-4 сар хүрдэг гэх мэтээр өөр байдаг. Гэхдээ л манайд ирсэн суралцагч бүрийг хамгийн богино хугацаанд, хамгийн өндөр үр дүнд хүргэхийн төлөө бид чармайн ажиллаж хүссэн үр дүнд нь ч хүргэдэг. Хэлний багш бол  тухайн хэлэндээ сайн, заах арга зүйн туршлагатай байгаад зогсохгүй харьцааны ур чадвар сайтай, сэтгэл зүйн өндөр мэдлэгтэй байж суралцагчдынхаа хэл сурах замыг чиглүүлж, идэвхижүүлж явах ёстой. Эдгээрийг манай төвийн багш нар сайн гүйцэтгэдэг учраас манай төвд нэг ирсэн л бол суралцагчид маань тухайн түвшин хүртлээ явдаггүй, төгсөөд, Герман  Улс руу явсан хойноо эргэх холбоо сайтай, байнга харилцаатай байдаг. Бид анх ирж байгаа хүмүүст герман хэл сурах талаар болон Герман явах тэнд суралцах, амьдрах зэрэг хүссэн чиглэлээр нь үнэн, бодитой, маш дэлгэрэнгүй зөвлөгөөг өгснөөр суралцагчийнхаа шийдвэр гаргалт, цаг, санхүү төлөвлөлт зэрэгт бодитойгоор тусалж, хамтран суралцана.

-Германд суралцаж, төгссөн оюутан залуусын амжилт, хичээл зүтгэлээс манай уншигчдад хуваалцаач?

     -Б.НЯМГЭРЭЛМэдээж үйл ажиллагаагаа явуулаад олон жил тогтвортой амжилттай ажиллан олон хүүхдүүдийг Германд сургахад туслан зохион байгуулж ирсэн учраас шавь нар олонтой. Герман Улсад боловсрол эзэмшсэн гэдэг утгаараа тэд нар маань төр хувийн хэвшлүүдэд маш амжилттай ажиллаж байна. Германд боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүд нь тухайн мэргэжлээрээ чадварлаг боловсон хүчин болохоос гадна хувь хүнийхээ хувьд нийтэч, тууштай, цаг баримталдаг, ёс зүйтэй, тухайн хариуцсан зүйлээ чин сэтгэлээсээ гүйцэтгэл сайтай хийх зэрэг олон үнэт чадваруудыг давхар эзэмшдэг. Мөн манай оюутнуудаас сэтгэгдлээ хуваалцсны энэ хэсэгт оруулья.

   -Сайн байцгаана уу? Герман улсаас мэндчилж байна. Д.Жавзмаа, Б.Нарандулам, Төмөрчөдөр, Чимэдлхам нар байна. Д.Жавзмаа "Би 2021 онд ХААИС-ийг Хүнсний чанар, эрүүл ахуйч  мэргэжлээр сурж төгссөн. Анх ХБНГУ-д ХАА-н чиглэлээр магистрын  хөтөлбөрт бүртгүүлж Герман хэл сурж эхэлсэн. Ингээд Schatz Sprachzentrum-д чадварлаг  туршлагатай багш нараар герман хэл заалгаж богино хугацаанд суралцан хөтөлбөртөө амжилттай тэнцсэн. Одоо ХБНГУ-ын Вайнштефаны их  сургуульд дадлага хийж байна. Цаашдаа герман  хэлээ сайжруулан мэргэжлээ ахиулан энх орондоо хувь нэмэр оруулах залуу боловсон хүчин болох зорилготой суралцаж байна. Энэ ташрамд,  Д.Нямгэрэл багшдаа болон Гүл багшдаа баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд сургалтын төвийн нийт суралцагчдадаа амжилт хүсье. Манай сургалтын төвийг сонгон суралцаж мөрөөдлөө биелүүлээрэй" гэв.

-Танайд суралцахаар зорьж байгаа хүмүүст ямар зөвлөгөө, мэдээлэл өгөх вэ?

    -Г.ДАУРЕНГҮЛ: Гадаад хэлийг сурах үйл явц бол сайн багшаас гадна тухайн суралцагчийн тууштай, уйгагүй, идэвхитэй оролцооноос ихээхэн хамаардаг учраас та болон танай хүүхэд хэл сурахаар шийдсэн бол хэл сурах хугацаа, сургалтанд явах хугацаагаа бодитоор барагцаалан төлөвлөж бас өөрсдөө идэвхтэй, тууштай суралцахаа ухамсарлан хэрэгжүүлэх нь их чухал гэдгийг онцлон зөвлөмөөр байна. Ийм ч учраас манай сургалтын төв суралцагч хүүхдүүдийнхээ гэр бүлтэй нь маш нягт хамтран ажилласнаар хүүхдүүддээ цаашид тасралтгүй сурч амжилт гаргахын үр шимийг ухамсарлуулж, хэл сурахаа орхихгүй тууштай суралцахад нь үргэлж тусалсаар байдаг.

Герман Улсад боловсрол, мэргэжил эзэмшихээр зорилго тавьсан бол хэл сурах, бичиг баримт бүрдэн явах хүртэл хэрэв та герман хэлээ анхнаасаа сурч байгаа бол дор хаяж хоёр жил шаардана гэдгийг тооцоолоорой.

   Үүнээс богино хугацаа амлаж, бараг зуучлалын мөнгөө төлчихвөл шууд явуулна гэсэн байгууллагад шууд мөнгөө төлж битгий хохироорой. Эхлээд та герман хэлээ сайн сурч хэлний шаардлагаа хангахгүй л бол хэдэн зуун сая төгрөгөөр зуучлуулаад ч хэзээ ч явж чадахгүй мөнгө, цаг, сэтгэл санаагаараа хохирдог. Герман бол мөнгий нь л төлчихвөл шаардлагыг нь хангахгүй ч гэсэн бүтээд байдаг улс биш шүү.  Манай төвд зуучлалын байгууллагад мөнгө төлсөн мөртлөө хэлний шаардлагаа хангаагүй мөнгө ч үгүй хэл ч үгүй хохирсон залуус их ирж байгаа учраас үүнийг зориуд анхааруулах хэрэгтэй байх. Хэрэв та хэлээ хангалттай сайн сурчихвал биеээ даагаад ч сургууль, сургалтын байгууллагаа зуучлалын үнэ хөлсгүй өөрөө олж болдог гэдгийг мэдэх хэрэгтэй. Иймд зуучлалын байгууллагуудад их мөнгө тушаахын оронд хэлний сайн сургалтын  төвд хандан эхлээд хэлээ сурах нь зөв шүү. Хэлний сайн сургалтын төв олохын тулд нэгдүгээрт багш нарыг нь судлана уу, хоёрдугаарт өмнө нь хэдэн хүн сургаж Герман руу явуулах ажлыг зохион байгуулсан амжилтыг нь харна уу гэж зөвлөмөөр байна. 

-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?

   -Бид суралцагчдынхаа чанар, хурд, сэтгэл ханамжийг хангахын тулд бүх хичээлээ бүх түвшинд хүүхэд, насанд хүрэгчийн ангилалтайгаар тухайн суралцагчдад тохирсон хөтөлбөрөөр өөрсдийн боловсруулсан гарын авлага, ном сурах бичиг ашиглан маш чанартай явуулдаг.  Цаашид Ausbildung хийх эрэлттэй хэд хэдэн мэргэжлийн түвшний герман хэлний сургалтынхаа ном, гарын авлага боловсруулах  ажлыг ойрын үед хийхээр төлөвлөж байна.


"ШАТЦ" ГЕРМАН ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТӨВ: Манай төвд сурахаар ирсэн л бол хүссэн түвшиндээ хүртэл сурч чаддаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-03 08:35:33
    ЭНХЦЭЦЭГ: 2024 ОНД ГАДААДАД СУРГАЛТ БГА ЮУ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-05 10:43:33
    Марта: Холбоо барих утас бн уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-11 11:26:18
    Бат-Эрдэнэ. Д: Герман Улсад очиж зуны сургалт байгаа эсэхийг мэдэх гэсэн. Ямар утсаар холбогдох вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-11 11:25:48
    Бат-Эрдэнэ. Д: Герман Улсад очиж зуны сургалт байгаа эсэхийг мэдэх гэсэн.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188