• Өнөөдөр 2024-05-14

Орос хэлний мэргэжилтэн багш ажиллах сургуулиуд сонгогджээ

2022-07-27,   579

             Боловсрол, шинжлэх ухааны яам болон Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яам хоорондын гэрээгээр Монгол Улсад орос хэлний мэргэжилтэн 12 багшийг ажиллуулахтай холбоотой тус багш нарын ажиллах ерөнхий боловсролын сургуулиудын сонгон шалгаруулалт явагджээ. Шалгаруулалтад ерөнхий боловсролын 17 сургууль хүсэлтээ ирүүлснээс сонгон шалгаруулалтын ерөнхий шаардлагыг хангасан дараах ерөнхий боловсролын 12 сургуульд мэргэжилтэн багш ажиллахаар болсон байна. Үүнд:
  • Баянхонгор аймгийн  Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургууль
  • Баянхонгор аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургууль
  • Булган аймгийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль
  • Говь-Сүмбэр аймгийн ерөнхий боловсролын  дүгээр сургууль
  • Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургууль
  • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ерөнхий боловсролын сургууль
  • Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургууль
  • Сэлэнгэ аймаг Мандал сум ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль
  • Увс аймаг Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургууль
  •  Нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль
  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33 дугаар сургууль
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургууль багтжээ.
 
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар
 

Орос хэлний мэргэжилтэн багш ажиллах сургуулиуд сонгогджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188