Зун цаг бол өөрийгөө таньж мэдэж, хөгжих цаг юм. Аялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан одоо хичээллэж буй сургалтын төвүүдийг танилцуулж байна
-МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ-
Сүүлийн жилүүдэд эцэг, эхчүүд Монголын Оюун Ухааны Академийн сургалтын төвийг ихэд сонирхох болсон. Уг төв ой тогтоолт, түргэн бодолт, спорт өрөлт, рубикийн шоо, хүрд, хурдан уншлага, англи үг гэсэн долоон төрлөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Улаанбаатар хотын есөн дүүргийн 13 салбар, орон нутгийн 15 салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ. Өдгөө хоёроос арванхоёрдугаар ангийн сурагчдад зориулсан “MEMORY & MATH SKILLS” оюуны хөгжлийн зуны сургалтын бүртгэл эхэлсэн байна. Уг сургалт нь 2022 оны наймдугаар сарын нэгнээс 12-ныг хүртэл үргэлжилнэ. “MEMORY & MATH SKILLS” зуны сургалтын төлбөр нэг ээлжийн 180 мянган төгрөгийн үнэтэй. Мөн дээрх сургалтаас гадна Монголын оюун ухааны академи нь шоо, хүрд, спорт өрөлт гэсэн гурван төрлөөр таваас найм хоногийн зуны сургалт зохион байгуулах бөгөөд төлбөрийн хувьд 80.000-100.000 төгрөг байна.
-БАТХҮЛЭГ АВТО СУРГУУЛЬ-
Хэрэв та Монгол улсад тээврийн хэрэгсэл жолоодох хүсэлтэй байгаа бол таньд жолооны үнэмлэх заавал байх ёстой. Жолооны үнэмлэх нь дотроо А, B, C, D, E, M гэсэн ангиллуудтай бөгөөд хамгийн түгээмэл ангилал бол В ангилал юм. B ангилал нь жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин барихыг зөвшөөрдөг. Мөн та В ангилалд машин барихын тулд 18 нас хүрсэн байх ёстой бөгөөд хамгийн чухал нь жолоочийн эрүүл мэндийн үзлэгт тэнцэж хараагаа шалгуулсан байх хэрэгтэй. Тээврийн хэрэгслийн В ангилалд жолооч болохын тулд та үндсэн 2 сарын сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж, ЗЦГ-ын мэргэжлийн шалгалтыг замын хөдөлгөөний хууль дүрэм болон автодромын жолоодлогоор өгч тэнцсэн байх ёстой. Дромын шалгалтандаа тэнцсэн хүн хот суурингийн доторх жолодлогын шалгалтыг өгдөг. Хэрэв та хотын жолоондоо тэнцсэн тохиолдолд В ангиллын жолооны үнэмлэхээ авдаг. Суралцагч нь жолооны курсэд бүртгүүлсэнээр “Авто сургуулийн дамжааны суралцагчтай хийх гэрээ”-г 2,5 сарын хугацаатай байгуулснаар албан ёсны сургалт эхлэнэ.
-ENFINITY ENGLISH-
Англи хэл бол дэлхий дахины хэл юм. Хэлгүй бол хөлгүй гэдэг. Зуны амралтыг ашиглан хэлнийхээ чадварын сайжруулаад аваарай. Enfinity English сургалтын төв зуны сүүлийн бүртгэлээ явуулж байна. АНХАН_ДУНДААС_IELTS хүртэл олон түвшин, цаг мөнгө үрэлгүй хүчилж биш ухаалгаар уриан дор TESOL зэрэгтэй, 4-8 жилийн туршлагатай багш нартай хамт англи хэлээр суралцах боломжтой. Танхим болон онлайн ангиудаас сонголт хийнэ. IELTS 7 оноо амалдгаараа давуу талтай юм билээ. Үнийн хувьд танхимын сургалт 700000 төгрөгөөс бүтэн төлвөл 15 хвийн хямдралтай.
-МОНГОЛ СОРОБАН-
Монгол соробан төв Япон стандартаар соробан заадаг бөгөөд Улаанбаатар хотод 11, Эрдэнэт хотод нэг салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Зуны эрчимжүүлсэн сургалт нь долоо хоногт таван өдрөөр хичээллэдэг бол нэг удаагийн хичээл 90 минут үргэлжилдэг байна. Төлбөрийн хувьд нэг шат нь 360.000 төгрөг байна. Соробан нь сууж сурах, төвлөрөх, тунгаан бодох, тогтоох, цээжээр бодох, баруун зүүн тархи тэнцвэртэй хөгжих гэх мэт хүүхдийн оюуны олон талт чадварыг хөгжүүлдгээрээ онцлогтой.
-АНДРА АКАДЕМИ-
Хэрвээ та өөрийнхөө авьяас чадварыг нээн илрүүлж өөрийгөө өөрчилмөөр байгаа бол Андра академийг санал болгож байна. Биеэ хэрхэн зөв цэгцтэй авч явахаас эхлээд хувь хүний сургалтууд ордог. Үе үеийн шалгарсан загвар өмсөгч нар энэхүү хичээлийг ордгоороо онцлогтой. Үнийн хувьд гэвэл нэг сарын сургалтын төлбөр нь Үндсэн төлбөр 180.000 төгрөгийн үнэтэй байна.
| ТАНИЛЦ: ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БАЙГАА СУРГАЛТЫН ТӨВҮҮД |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |