• Өнөөдөр 2024-04-26

Л.ГАНБАТ: ЭЕШ-д 208 шалгуулагч 800 оноо авсан

2022-06-28,   357

    ЭЕШ-ын талаар БШУЯ болон БҮТ төвөөс мэдээлэл хийлээ.
 
    Энэ үеэр БҮТ-ын дарга Л.Ганбат “Энэ жил Монгол Улсын хэмжээнд ЭЕШ-г зургадугаар сарын 23-26 ны өдрүүдэд улс орон даяар 49 шалгалтын байранд зохион байгууллаа. Шалгалтын дүрэм, журмын дагуу явуулсан. Шалгалт дууссаны дараа тухайн өдөртөө, шалгуулагчийн дүн оноог гаргаж танилцуулсан.  Өнөөдрөөс  буюу зургадугаар сарын 28-наас эхлээд, ЭЕШ-ын батламж хуудсыг БҮТ-н цахим сайтруу нэвтрэн орж, хэвлэх боломжийг нээсэн байгаа. Ингэснээр шалгуулагч их, дээд сургуульд элсэн суралцах бэлтгэлээ хангах боломжтой. Мөн ЭЕШ-г амжилттай зохион байгуулахад, хамтран ажилласан бүх байгууллагууддаа талархсанаа илэрхийлье. Энэ жилийн тухайд ЭЕШ-д 36253 сурагч бүртгүүлснээс, 2872 сурагч шалгалтандаа ирээгүй. Газарзүй, түүх зэрэг хичээлүүд хамгйин бага ирцтэй байна. ЭЕШ-н дүн оноог олон улсын стандарт оноонд харьцуулан гаргадаг бөгөөд  тус оноо 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. ЭЕШ өгсөн хүүхдүүдийн сүүлийн дөрвөн жилийн дунджийг харвал энэ жилийн тухайд 501.09 гэсэн дундажтай байна. 
 
    Сүүлийн дөрвөн жилд 800 оноо авсан шалгуулагчийн тоог харьцуулбал 2019 онд 109, 2020 онд 182, 2021 онд 209, 2022 онд 208 сурагч 800 оноо авчээ. Цахим тоо статистикийг багш нар харж, тайлбар авч дүгнэлт хийх бүрэн боломжтой. Цаашид ЭЕШ-ыг олон улсын жишигч  хэрхэн нийцүүлэх талаар судалж байна. 2023 оны ЭЕШ-д хүүхэд бүр заавал өгөх хичээлүүдийг гаргаж, шинэчлэл хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Л.ГАНБАТ: ЭЕШ-д 208 шалгуулагч 800 оноо авсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 12:27:02
    Зочин: 1zqjeg'"(){}<x>:/1zqjeg;9
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188