Элсэлтийн ерөнхий шалгалт дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Математикийн хичээлийн сэдэв задарсан гэх цахим сүлжээнд явагдаад байгаа. Уг мэдээллийн дагуу Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Цахим сүлжээнд “ЭЕШ-ын математикийн хичээлийн шалгалтын сэдэв задарлаа” гэх мэдээллүүд гараад байна. Энэ талаар та тайлбар өгөхгүй юу?
-ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь байгууллагын албаны нууцын жагсаалтад хамрагддаг бичиг баримт. Шалгалтын сэдэв даалгаврыг тусгайлан бэлтгэсэн утасгүй, интернэтгүй, бүрэн камержсан вакум орчинд цагдаагийн байгууллагын хяналт дор боловсруулагддаг. Сэдэв даалгавар задрах ямар ч боломжгүй юм.
Харин зургадугаар сарын 25-ны өдөр авагдсан математикийн хичээлийн шалгалтад 67 дугаар сургуулийн шалгалтын байранд шалгалт өгсөн “Ирээдүй” цогцолбор сургуулийн хоёр шалгуулагч гар утас нууж авч орон ашиглахыг завдсан. Хянагч багш тухайн үйлдлийг таслан зогсоож ЭЕШ-ын журмын дагуу шалгуулагчдын тухайн хичээлийн дүн оноог хүчингүйд тооцсон. Мөн тавдугаар сургуулийн багш Х нь хянагч багшаар ажиллаж байхдаа журам зөрчсөн зэрэг асуудлуудыг тухай бүрд нь холбогдох арга хэмжээ аван ажиллаж байна.
-Шалгалтын журам зөрчсөн өөр үйлдэл гарсан уу?
-Баян-Өлгий аймагт гурван шалгуулагч, нийслэлийн тавдугаар сургуулийн байранд шалгуулагч М нар нь өөрийнхөө оронд өөр хүн оруулж шалгалт өгөхийг оролдсон. Мөн эдгээр шалгуулагчдыг ЭЕШ-ын журамд заасны дагуу тухайн шалгуулагчдын бүх хичээлийн дүн оноог хүчингүй тооцох улмаар энэ хичээлийн жилд дотоодын аль нэгэн их, дээд сургуульд элсэх боломжгүй болгох арга хэмжээг аваад байна.
-Зарим шалгуулагчид харандаа, баллуурын хувьд бас гомдолтой байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
-Боловсролын үнэлгээний төвөөс 2019 оноос ЭЕШ-ын дүн оноог гаргахад шууд засалтын шилэн технологийг ашиглан шалгалт өгсөн даруйд тухайн шалгуулагчдын дүнг тест уншигч Scantron машинаар уншуулан мэдээлж байгаа. Энэ тест уншигч машин нь өөрөө олон улсын стандарт шаардлагыг хангасан бусад улсуудад ашиглагддаг машин юм. Энэ машины нэг шаардлага нь тухайн хариултын хуудсыг харандаан балаар бөглөсөн байх ёстой байдаг. Үүний дагуу тест засагч машины шаардлагад нийцсэн харандаа, баллуурыг БҮТ-өөс шалгалт өгч байгаа бүх шалгуулагчдад тарааж байгаа.Тест уншигч машин маань илт баллаж цоолоогүй, нэг мөрөнд 2-с дээш сонголтыг зэрэг будах зэрэг асуудлаас бусдыг шууд таньж унших боломжтой байдаг. Бид хүүхдүүдийн будсан хариултын хуудсыг уншсан машинд үүссэн баазад шинжилгээ хийж үзсэн. Будалтаас шалтгаалж машин буруу уншсан эсвэл таниагүй гэдэг асуудал огт байхгүй. Тухайн шалгуулагч хариултын хуудсан дээрээ хэрхэн яаж бөглөснийг машин шууд таньж уншиж дүн оноог гаргаж байгаа.
-Шалгалтын дараа батламж хуудсаа яаж авах вэ?
-Энэ жилийн шалгалтаас ЭЕШ-ын батламж хуудсыг цахим болгосон. Зургадугаар сарын 28-наас өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан БҮТ-ийн сайт руу хандаж шалгуулагчийн булан хэсгээр нэвтэрч хэвлэн авна. Мөн е-mongolia системд байршуулах тул ТҮЦ машинаас хэвлэн авах боломжтой.
-ЭЕШ энэ жилээс эхэлж хоёр удаа зохион байгуулагдах талаар мэдээлэл өгөөч.
-БШУС-ын тушаалаар оюутан элсүүлэх журамд тодорхой өөрчлөлт оруулсан. Үүний дагуу ЭЕШ-ыг жилд 2 удаа буюу зурга, арванхоёрдугаар сард зохион байгуулна. Арванхоёрдугаар сарын ЭЕШ-д энэ удаагийн шалгалтад орж чадаагүй болон дүн оноогоо ахиулах хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой. ЭЕШ-ыг арванхорёдугаар сард дахин авч байгаатай холбогдуулан их, дээд сургуулиуд хагас жилээр элсэлт авдаг байхаар журамд өөрчлөлт оруулах ажлууд хийж байна.
-Шалгуулагчдад хандаж юу хэлэх вэ?
-ЭЕШ бол ажил мэргэжлийн чиглэлээ тодорхойлох чухал шалгалт. Шалгалтад хамрагдаж байгаа хүн бүр хариуцлагатай, ухамсартай байж бусдынхаа ижил тэгш боломжийг алдагдуулахгүй ЭЕШ-ын журамд, дэгд заагдсаны дагуу шалгалтдаа ном журмын дагуу хамрагдмаар байна. Үүн дээр манай багш нар болон эцэг эхчүүд анхаарал хандуулмаар байна.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.
| Д.ЭНХЖАРГАЛ: ЭЕШ-ЫН ЖУРАМ ЗӨРЧИЖ, ӨӨРИЙНХӨӨ ОРОНД ХҮН ОРУУЛСАН ШАЛГУУЛАГЧДЫН ДҮН, ОНООГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН |
|
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |