• Өнөөдөр 2024-04-27

Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд олноор төрж байгаа асуудлыг цогцоор нь судална

2022-06-16,   321

     Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан байна.
 
     Хэлэлцүүлгээс Байнгын хорооны тогтоолуудыг гаргажээ. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичигт 2030 он гэхэд эхийн эндэгдлийн түвшинг 100.000 амьд төрөлтөд 15, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд ес, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд найм болгож бууруулах зорилтууд тавьсан.
 
   Энэхүү удирдамжид эх, хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх эх, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчныг дэмжих, эрүүл мэндээ хамгаалах асуудлаар иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, иргэн, байгууллагын үүрэг хариуцлага, бусад салбарын хамтын ажиллагааг сайжруулах зорилгыг тусгажээ.
 
    Ажлын хэсэг эх хүүхдийн тусламж үйлчилгээ, түүний дотор нэн шаардлагатай тусламжийн хүртээмж хангалтгүй, урьдчилан сэргийлэх үзлэг, жирэмсний хяналтын чанар сул байгаа нь  эх, хүүхэд өвчлөх, эндэх шалтгааны нэг болж байгаа ба төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж байгаа асуудлыг цогцоор нь судлах, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажиллахаар болжээ. 

Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд олноор төрж байгаа асуудлыг цогцоор нь судална
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-29 12:27:01
    Зочин: 1zqjii'"(){}<x>:/1zqjii;9
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188