• Өнөөдөр 2025-04-26

Дөрвөн сумын 800 гаруй иргэнд уламжлалт байгаль хамгаалагчийг таниуллаа

2023-05-10,   441

      Ханхөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд орчны бүсийн Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Завхан аймгийн Тэс суманд ажиллалаа. Энэ үеэр Монгол Улсын аварга, Бор аварга сангийн тэргүүн С.Мөнхбат болон тус сумын Засаг дарга, холбогдох албаныхан ахлах ангийн сурагчдад зориулсан "Бидний залгамж", "Мөрөөдөл ба зорилго", "Уламжлалт байгаль хамгаалал", "Мэргэжил сонголт ба ирээдүй" зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүллээ.
 
         Мөн Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай сумдын иргэд, ахлах сургуулийн сурагчдад ТХГН-ийн талаар болон байгаль орчноо хамгаалах чиглэлээр мэдээлэл өгч тус сумдын засаг дарга нартай, байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан батлууллаа. Үүнд дөрвөн сумын 800 гаруй иргэн хамрагдлаа. 
 
 
 
Эх сурвалж: Ханхөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа

Дөрвөн сумын 800 гаруй иргэнд уламжлалт байгаль хамгаалагчийг таниуллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188