• Өнөөдөр 2025-04-26

Дорнод аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2023-05-10,   671

          Дорнод аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдаан болж дараах шийдвэрүүд гарлаа. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хуурайшилтын зэрэглэлээр тооцоолсон түймрийн эрсдэлийн үнэлгээгээр бүх сум нэн аюултай түвшинд хүрсэн тул аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх.
 
    Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайд гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр Байгаль хамгаалагчийг ээлжээр ажиллуулах цаашид бусад аж ахуй нэгж, байгууллагуудад ажиллуулах төсөв, тооцоо, судалгааг гаргах. Байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагуудыг хуурайшилт ихтэй үед буюу хавар, намрын улиралд байнгын томилгоожуулж ажиллуулах. Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19,21 дүгээр талбай, Улааны орд, Алтан Цагаан-Овоо, Хашаатын цав ордуудыг түшиглэн, хуурайшилт ихтэй үе буюу хавар, намрын улиралд гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх мэргэжлийн бүлгүүд ажиллуулах.

Дорнод аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188