Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн зарим уулзвар, замд хөдөлгөөн зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсан орчмын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нэг чигтэй болгосон. Харин урин дулааны улирал ирж, барилга угсралтын ажил эхэлж буйтай холбогдуулан хөдөлгөөн зохион байгуулалтад зарим өөрчлөлтийг хийж байгаа талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг:
-Улаанбаатарт барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Зайсан орчмын зарим замын хөдөлгөөнийг эсрэг урсгалд оруулах арга хэмжээ авна гэлээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн:
-Зайсан тойруугийн хөдөлгөөн нэг чигтэй болоод таван сар болж байна. Хөдөлгөөний эрчмийн хувьд Энхтайваны гүүрээр урагш зорчих Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөн 40 орчим хувиар сайжирсан. Мөн уулын гэж нэрлэдэг Дүнжингаравын замаар зорчих хөдөлгөөний эрчим 37 хувиар сайжирсан байна. Өнөөдрийн байдлаар хөдөлгөөн тогтворжин жигдэрсэн үед оргил цагт нэвтрүүлж буй хөдөлгөөний эрчим өмнөх үетэй харьцуулахад 46 хувиар сайжирсан гэсэн үзүүлэлт бий. Тэгэхээр Зайсан тойруугийн зүүн тал буюу нэг чигийн зохион байгуулалт өдрийн цагаар үргэлжилнэ. Харин шөнийн цагаар тодорхой замыг эсрэг урсгалтай болгоно.
Тодруулбал, 23:00-06:00 цаг хүртэл буюу шөнөөр дараах замууд эсрэг урсгалтай болгоно. Үүнд:
ХААИС-ийн дөрвөн замын уулзвараас KFC-ийн гурван замын уулзвар хүртэл;
Зайсан тойруугийн зүүн хойд гурван замын уулзвараас ХААИС-ийн дөрвөн замын уулзвар хүртэлх зам үүнд хамаарах юм.
Харин 06:00-23:00 цаг хүртэл буюу өдөр Зайсан тойруу нэг чигийн урсгалтай хэвээр байна хэмээлээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:
-Зайсан тойруугийн замыг өвөл нэг чигийн хөдөлгөөнд оруулсан. Харин одоо Зайсан орчимд бүтээн байгуулалт хийж буй барилгын компаниудын ачаа тээвэр явж эхэлсэн. Үүнээс болоод Зайсангийн зүүн чигийн зам дээр эвдрэл гарч, засвар шинэчлэл хийх шаардлагатай болсон юм. Энэ зам нь нийслэлийн төсвөөр тавигдаагүй, мөн том оврын болон хүнд даацын машин явах зориулалтгүй. Тиймээс Зайсангийн зүүн талын хөдөлгөөнд 24 цагийн турш ачааны автомашинд жингийн хязгаарлалт тогтоосон. Өөрөөр хэлбэл, наймаас дээш тонн жинтэй автомашиныг зорчуулахгүй гэсэн юм.
ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд:
-Улаанбаатар хотын бүтээн байгуулалттай холбогдуулан Зайсан орчмын замын хөдөлгөөнд тодорхой зохицуулалтыг хийж байна. Тэгэхээр өнөө оройноос эхлээд замын тэмдэг тэмдэглэгээг байршуулна. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо тэмдгийн заалтыг баримтлах хэрэгтэй. Ямар нэгэн байгууллага, иргэдэд тусгай зөвшөөрөл олгохгүй. Дээрх зохицуулалтын хүрээнд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана гэлээ.
| Зайсангийн зарим замыг шөнийн цагаар эсрэг урсгалтай болгоно |
|
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |