Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны өдөр "Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зогсоолд байсан автомашинд хулгай орсон байна” гэх дуудлага иржээ. Мөн зогсоолоос “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан” гэх мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын III хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж иргэн Ц-ийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээс мөнгөн аяга, мөнгөн бөгж зэрэг эд зүйл, мөн иргэн М-ийн эзэмшлийн “Toyota Corolla” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан хэргийг 14-15 насны эрэгтэй Н, Ш нар үйлдсэнийг эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Өсвөр насны хүүхдүүд автомашин, мөнгөн эдлэл хулгайлжээ |
|