• Өнөөдөр 2025-04-26

"The Hu" хамтлаг ирэх сард эх орондоо дөрвөн өдөр тоглоно

2023-05-08,   988

         “The Hu” хамтлаг зургадугаар сарын 1-4 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Power Expo & Fest” наадамд оролцож, эх орондоо анх удаа тоглохоор болсон байна. Тэд 2016 онд үүсгэн байгуулагдаж, АНУ болон Европыг тойрсон аялал тоглолтынхоо ард гарч 2019 онд “Гэрэгэ” нэртэй анхны бие даасан цомог, 2022 онд “Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо гаргасан. Гэвч “The Hu” хамтлаг өнгөрсөн гуравдугаар сард "The Hu in the Меtaverse" нэртэй дэлхийд анхны “Metaverse” тоглолтоо хийх хүртэл Монголын үзэгчидтэйгээ ойроос уулзаагүй байсан юм.
Тэгвэл ирэх сарын 4-ны өдөр дэлхийг байлдан дагуулж байгаа “The Hu” хамтлаг Монголын тайзан дээрээс анх удаа үзэгч, шүтэн бишрэгчидтэйгээ уулзах аж.

"The Hu" хамтлаг ирэх сард эх орондоо дөрвөн өдөр тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-08 14:12:20
    Z: Woow
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188