• Өнөөдөр 2025-05-16

Автомашинтайгаа голын усанд суусан иргэнийг татан гаргажээ

2022-11-07,   472

    Голын усанд автомашинтайгаа суусан иргэнийг татан гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Мойлтын хүрхрээ амралтын газрын урд талд, Ө-47°48’40.9”, У-107°21’27.8”суудлын автомашин голын усанд суусан тухай дуудлага Налайх дүүргийн Онцгой байдлын газарт иржээ.

   Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн жолоодож явсан “Вранглер” загварын суудлын автомашин Туул голын усанд суусан байсныг ажиллан татан гаргасан байна.


Автомашинтайгаа голын усанд суусан иргэнийг татан гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188