Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ц.Идэрбат төслийн 1 дүгээр зүйлд аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нар мөн зүйлийг “Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна. Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа гэдгийг хэрхэн ойлгох, аймгийн төвийн сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах эсэх талаар асуулт асууж, хариулт авчээ.
Мөн Улсын УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн төсөлд аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно гэж тусгахаар суманд ажиллаж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид болон аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчид хамрагдахгүй байгаа талаар, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн талаарх Засгийн газрын байр суурийг харгалзан үзэх, албан хаагчдад сар бүрийн цалин дээр тогтмол олгох нэмэгдэл нь нэг удаагийн шинжтэй мөнгөн урамшуулал, тэтгэмжээс илүү үр дүнтэй, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй хамтатган хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажлын байрны нөхцөл, шаардлагатай холбоотой асуудлыг хамтад нь шийдэх боломж бий эсэх, цаашид ямар бодлого баримтлан ажиллах талаар тодруулав. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд цалин хөлсний иж бүрэн шинэчлэлийн асуудлыг үе шаттайгаар судалж оруулж ирсэн. Энэ жилийн хувьд төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 15 ангилал зэрэглэлтэй, дотроо таван шатлалтай байсныг багасган, хамгийн өндөр шатлалаар нь цалинг нэмэгдүүлэхээр тусгаад байгаа. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, ажилласан жилийн нэмэгдлийг таван жилээр тооцдог байсныг эхний жилээс эхлэн тооцох зохицуулалтыг бий болгоод байна. Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэлтэй болох, гүйцэтгэлд суурилсан, үр дүнд суурилсан цалин хөлсний нэмэгдлийг олгох гээд олон багц асуудлуудыг энэ удаагийн төсвийн хуулийн хамт шийдэхээр тусгасан. Орон нутагт төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөл туйлын хангалтгүй байна. Сум, орон нутагт хамгийн муу барилга захиргааных байгаа. Мөн орчин үеийн тоног төхөөрөмж байхгүй, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал. Ийм учраас дээрх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх захиргааны шинэтгэлийн реформын үе шат эхэлж байна гэсэн хариултыг өглөө.
УИХ-ын гишүүд төрийн албан хаагчидтай холбоотой асуудлыг ганц цалингийн урамшууллын хэмжээнд ярих биш цогцоор нь ярилцан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын гаргасан төслийн 1 дүгээр зүйлд аймгийн төвийн сумын төрийн захиргааны албан хаагчдыг хамруулах, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, Д.Тогтохсүрэн нарын гаргасан мөн зүйлийг “Аймгийн төвөөс бусад сумын болон Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж өөрчлөн найруулах саналыг дэмжих нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
| Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ |
|
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |