Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилтын ажлын хүрээнд хоёр талт гэрээ байгууллаа.
Өнгөрсөн аравдугаар сарын 6-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, "Рио Тинто Монгол" ХХК болон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн төлөөллүүд Хүүхдийн паркийг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны Санамж бичгийг байгуулсан билээ. Тэгвэл өнөөдрийн хоёр талт гэрээнд нийслэл болон “Рио Тинто Монгол” ХХК-ийн зүгээс хүлээсэн үүргийг нарийвчлан тусгажээ. Тодруулбал, нийслэлийн зүгээс буюу төрийн зүгээс эрчим хүч, цахилгаан хангамж, дэд бүтэц, хашаа, хайс болоод тухайн бүсэд байгаа аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, тохижилтын ажлыг гүйцэтгэхэд ямар нэг саад учруулахгүй байх үүргийг хүлээсэн. Харин “Рио Тинто Монгол” ХХК-ийн хувьд тохижилттой холбоотой санхүүжилтийг 100 хувь шийдвэрлэж, иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламжийг бий болгох үүрэгтэйгээр ийнхүү хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилтыг 2023 оны долоодугаар сард дуусгахаар төлөвлөжээ.
Энэ удаагийн гэрээнд тусгасан нэг чухал зүйл нь гэр хорооллын бүсийн хоёр байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудал байв. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Уг гэрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилтоос гадна нийслэлийн хамгийн олон хүн ам оршин суудаг хоёр том дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар заасан байгаа. Тодруулбал, Баянзүрх болон Сонгинохайрхан дүүрэгт явган зам, дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм. Мэдээж хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлөх, экологийн тэнцвэрийг хангахуйц мод, бутлаг тарьж, тохижилт хийх саналыг нийслэлээс оруулна. Харин төвийн дүүргүүдийн хувьд өөрсдийн нөөц бололцоогоороо цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх боломжтой” хэмээсэн юм. Баянзүрх дүүрэг болон Сонгинохайрхан дүүрэгт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн байршлыг нарийвчлан тодорхойлж, ТЭЗҮ-ийг нь боловсруулан, тендер сонгон шалгаруулалт зарлах бөгөөд 2023 онд багтаан тохижуулах аж.
| "Рио Тинто Монгол" ХХК-тай хамтран гэр хороололд цэцэрлэгт хүрээлэн байгуулна |
|
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |