Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын мөрийн хөтөлбөр 2020-2024 дагуу Ерөнхий сайдын шууд санаачилга ба дэмжлэгээр 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг жилд 1 удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн бөгөөд насанд хүрэгчдийн насны бүлгээсээ хамаарч 12-19 нэр төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийг дэмжих төвд хийгдэж байгаа Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгооны явцтай газар дээр нь танилцаж байна. 2022 оны 11 сарын 2-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 501,739 иргэн хамрагдсанаас 227,735 буюу 45,4 хувь нь эрэгтэйчүүд, 274,004 буюу 54,6 хувь нь эмэгтэйчүүд байна гэдгийг энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэв.
Тэрбээр "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 501,739 хүн хамрагдсанаас үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амын өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.
Өвчлөлийн 269,143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс
175,647 буюу 65.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин,
24,809 буюу 9.2 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд,
15,892 буюу 5.9 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин,
15,802 буюу 5.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин,
10,865 буюу 4.0 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.3 хувийг эзэлж байна. " гэв.
Байршлаар нь харуулбал 256,718 буюу 51,2 хувь Улаанбаатар хотод, 245,021 буюу 48,8 хувь нь орон нутагт байна.
Улаанбаатар хотын дүүргүүдийн хувьд
Баянзүрх дүүрэг 62,432,
Баянгол дүүрэг 69,570,
Сонгинохайрхан дүүрэг 36,654 ,
Хан-Уул дүүрэг 29,407 ,
Сүхбаатар дүүрэг 29,407 ,
Чингэлтэй дүүрэг 14,917 ,
Налайх дүүрэг 10,146,
Багануур дүүрэг 4,737 ,
Багахангай дүүрэг 526 хүн тус тус хамрагджээ.
Аймгуудаар харьцуулж үзэхэд Төв аймаг 21,925, Хөвсгөл аймаг 19,337, Орхон аймаг 17,457 , Өвөрхангай аймаг 18,619 , Дархан-Уул аймаг 16,523 хүн хамруулаад байгаа нь хамгийн өндөр хамрагдалттай байна. Мөн 2021-2022 онд 25.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 20 аймаг, 5 дүүргийн эрүүл мэндийн төвд "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг олон улсын стандартын дагуу засварлаж, бүрэн тохижуулж, тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай 1,452 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулж, дэмжих төвүүдийг байгуулж иргэдэд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Эрүүл мэндийг дэмжих төв нь 20 гаруй кабинеттай бөгөөд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон бөгөөд үүнд улаан хоолой, ходоодны уян дуран, тархины цахилгаан бичлэгийн аппарат, чих хамар хоолойн оношилгооны тоног төхөөрөмж, суурин дижитал рентген аппарат, суурин эхо, шүдний оношилгооны багаж, тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэх оношилгооны тоног төхөөрөмж, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт хүн амыг хамруулснаар амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтойг илрүүлэгт хамрагдсан 500.000 хүний жишээ харуулж байна.
Түүнчлэн оюутны эрт илрүүлгийг эрчимжүүлэх зорилгоор Эерэг хандлага –Эрүүл оюутан аяныг мөн энэ сараас эхлүүллээ. Иргэд та бүхнийг Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
| С.ЭНХБОЛД: Улсын хэмжээнд эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд 500 гаруй мянган иргэн хамрагдаад байна |
|
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |