Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Гэмтэл, согог заслын тасгийн хамт олон 20 орчим төрлийн мэс заслыг орон нутагт шинээр нэвтрүүлжээ. Тухайлбал,
·Тархины голомтот гэмтэл, гавлын цөмөрсөн хугарал, тархины гүний цусан хураан авах тархины мэс заслууд
·Хавирганы хугарлыг бэхэлж, цээжний хэнхэрцгийг сэргээх, уушги оёх, уушги тайрах зэрэг цээжний хөндийн мэс заслууд
·Хэвлийн гэмтлийн яаралтай мэс заслууд
·Нурууны их биеийн хугарлыг бэхлэх, ламинэктомия зэрэг нурууны мэс заслууд
·Бүх мөчдийн хугарлыг бүх төрлийн ялтас болон, бүх төрлийн түгжээт хадаасаар бэхлэх мэс заслууд
·Түлэнхийн шарханд арьс нөхөх, зөөлөн эдийн дутмагшилд судсан сурвалжит эд нөхөх, сорви, татанхайд Z зүслэг хийж тавиулах зэрэг нөхөн сэргээх мэс заслууд,
·Өвдөг, түнхний үе солих зэрэг согог заслын мэс заслыг хийж байна.
Ташрамд сонирхуулахад, тус тасаг нь 2010-2012 оны хооронд гурван жил дараалан Швейцарь улсын гэмтэл, согог заслын мэс заслын болон мэдээгүйжүүлгийн багийн эмч нар Орхон аймагт ажилласан үеэс гэмтэл, согог заслын мэс эрчимтэй хөгжиж эхэлсэн ажээ.
2012 оноос бүх төрлийн мөчдийн хугарлыг чөмөгний голоор түгжээт хадаасаар бэхлэх хөнөөл багатай мэс заслуудыг хийж эхэлсэн ба одоо бүрэн нутагшсан, мөчдийн далд хугарлуудын 90 орчим хувьд хийгдэж байна. 2013 оноос БНСУ-ын эмч нартай хамтарч өвдөг, түнхний үе солих мэс засал хийж эхэлсэн ба 2016 оноос өөрсдөө бие дааж хийж эхэлсэн. Жилд 60 орчим хүнд өвдөг, түнхний үеийг хиймэл үеэр солих мэс засал хийж байна. Цаашид орчин үеийн шинжлэх ухааны техник технологийн дэвшилд тулгуурлан стандартын шаардлага хангасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна.
| Орхон аймгийн БОЭТ-ийн эмч нар 20 орчим мэс заслыг үйлчилгээндээ нэвтрүүлжээ |
|
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |