• Өнөөдөр 2024-04-26

ОХУ руу зорчих иргэдийн анхааралд

2022-06-29,   236

               Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар Ковид-19 цар тахлын улмаас Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор тус улс хилийн агаарын болон авто замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан. Энэхүү тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын иргэд 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс Оросын Холбооны Улсын агаарын боомтоор, 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийн авто замын боомтоор зорчиж байгаа болно.

                 Гэхдээ, хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай Оросын Холбооны Улсын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолын бусад зохицуулалт нь хүчин төгөлдөр хэвээр байгаа тул Монгол Улсын иргэд гуравдагч улстай хиллэсэн  Оросын Холбооны Улсын авто замын боомтоор тус улсад нэвтрэх боломжгүй байгааг иргэд Та бүхэнд анхааруулж байна.

             Монгол Улс, Оросын Холбооны Улсын хилийн авто замын боомт болон агаарын боомтоор тус улс руу зорчих иргэд 48 цагийн дотор хамрагдсан бх-ПГУ шинжилгээний сөрөг хариуг орос эсвэл англи хэлээр орчуулсан байх шаардлагатай бол нислэгээр зорчиж буй зорчигчид дараах асуумжийг татах, бөглөх шаардлагатай гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.
 

ОХУ руу зорчих иргэдийн анхааралд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188