• Өнөөдөр 2025-05-21

"Код бичих охидын хөтөлбөр 2022" эхэллээ

2022-06-23,   492

      Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь жендерийн тэгш бус байдлыг бууруулах, бүс нутгийн тоон хуваагдлыг багасгах, салбарын хүний нөөцийн бэлдэх зорилготой “Код бичих охидын хөтөлбөр 2022” эхэллээ.

   Тус хөтөлбөрийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ санаачилж, ОНДО ХХК, ICT групп, Тапатрип, Юнител, Скайтел, Хаан банк, Голомт банк, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ийн дэмжлэгтэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

   Монгол орны өнцөг булан бүрээс 1500 гаруй охид бүртгүүлснээс 50 охиныг сонгон шалгаруулжээ. Эдгээр 50 охин ирэх найман долоо хоногийн туршид веб хөгжүүлэгч болоход шаардагдах үндсэн чадваруудыг эзэмших бөгөөд хөтөлбөрөөс олж авсан мэдлэгээ ашиглан эх загвар бүтээх юм.Код бичих сурснаар хүүхэд цэгцтэй логиктой сэтгэх, томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой байна.


"Код бичих охидын хөтөлбөр 2022" эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188