Тавдугаар сарын 15-нд буюу маргааш 50 орчим сэтгэл зүйч Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөөр болжээ. Тодруулбал, "Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан "Хүүхдэд хайртай хүн бол..." НҮТББ-аас Сүхбаатарын талбайд маргааш "Үндэсний гэр бүлийн өдөрлөг"-ийг зохион байгуулах бөгөөд арга хэмжээ 10:00 цагт эхлэх байна.
Тус арга хэмжээнд 50 орчим сэтгэл зүйч ирж, эцэг эх, иргэдэд гэр бүлийн эрүүл харилцаа, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Мөн шүдний болон хүүхдийн эмч нар асруудад байрлаж, үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийх бол мэргэжлийн көүч нар эрэлттэй ажлын байруудын талаар мэдээлэл өгч, мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх аж.
| МАРГААШ 50 ОРЧИМ СЭТГЭЛ ЗҮЙЧ ТӨВ ТАЛБАЙД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ |
|