• Өнөөдөр 2024-04-26

Хүчтэй шороон шуурганы улмаас айлын гэр нуржээ

2022-04-06,   1346

       Хүчтэй шороон шуурга шуурсны улмаас айлын гэр нуржээ.

   Тодруулбал, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн Өнцөг гэдэг газар дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 16:00 цагийн орчим 28 м/с хүртэл түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсны улмаас айлын гэр нурсан тухай мэдээлэл дөрөвдүгээр сарын 5-ны өдөр буюу өчигдөр 16:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу, тухайн газар очиход, шуурганд малчин Б-ийн дөрвөн ханатай гэр нурж, ашиглаж боломжгүй эвдэрсэн байсныг тухайн малчин аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.

Хүчтэй шороон шуурганы улмаас айлын гэр нуржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188