• Өнөөдөр 2025-05-06

Б.САЙНБАЯР: Гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун нийслэлд оруулж ирж байна

2021-12-23,   457

 
     Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар стандартын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр "Шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бид ОХУ гэхээс илүү Роснефтиэс хамааралтай байгаа ба манай талаас үнийг бууруулах арга хэмжээ авахгүй, харин ч өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллаж байна. Өмнө нь шатахууны үнийн талаар хэд хэдэн арга хэмжээ авч байсныг дурдвал, нэгдүгээрт, Засгийн газрын тогтоолоор 2015 оноос эхлэн шатахууны татварыг тэглэсэн ба энэ нь алслагдсан аймгуудад шатахууны үнийг өсөхөд нөлөөлсөн. Хоёрдугаарт, НӨАТ-ын хуулиар татвараа хилээр шатахуун оруулснаас хойш 30 хоногийн дотор төлөх шаардлагатай болсон. Гуравдугаарт, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 160 тэрбум төгрөгийн алдагдлыг зөрүүнд авсан. 
 
    Энэ оны гаалиар оруулж ирэх керосин, нафта буюу тоо хэмжээ нь 30-40 хувь багассан. Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирэн Улаанбаатар хот руу зөөж байгаа учраас чанаргүй шатахуун худалдаалж буйг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо цар тахлын үед судалсан. Тусгай зөвшөөрөлтэй долоон компаниа байдаг ба өмнө нь хольж борлуулж байсныг Мэргэжлийн хяналтын газар шалган илрүүлж байсан. Одоо гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун буюу жижиг үйлдвэрээс авто замаар оруулж ирснийг нийслэлд авч ирэн зарж байна. Баян-Өлгийд АИ92 шатахуун 2580 төгрөг, харин Ховдод 2600 төгрөг байна. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөд манай улсад  дагаад өссөн, одоо дэлхийд үнэ буурч байна. Манайд ч мөн үнийг буулгах шаардлагатай. Шатахууны чанар шалгах лабораторийг 2017 байгуулж байсан ч өнөөг хүртэл ажилладаггүй. Техник нь хангалтгүй болон бодис байхгүй гэсэн тайлбар хэлдэг. Бид шатахууны чанарын шалгалтыг тогтмол хийж өгье, хэрэглэгчдэд тодорхой сонголттой байх нөхцөлийг нь бүрдүүлье гэсэн саналыг хэлсэн. Төрийн үүрэг ч гэлээ хэрэв шатахууны чанарын талаарх мэдээллийн үнэн зөвийг иргэдэд нээлттэй мэдээлэх боломжгүй байвал бидэнд эрхийг нь өгч болно. Хэрэв төр эрхийг нь өгвөл олон нийт, сэтгүүлчидтэй хамтран шатахууныг шинжилж мэдээллийг нээлттэй болгох боломжтой. Он гарсаар манай хилээр нэг ч килограмм нафта оруулж ирээгүй гэсэн мэдээг Гаалийн Ерөнхий газраас авсан. 
 
    Монгол Улсын хэмжээнд 1400 ШТС, 114 компани үйл ажиллагаа явуулж байна. Ажлын хэсэг гэсэн нэрийн дор "шалгаж байна" хэмээн асуудлыг намжаадаг байдалтай баймааргүй байна. Шатахууны үнийг зах зээлийн зарчмаар явуулах хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөхөд манайд дагаад өссөн, одоо дэлхийд үнэ буурч байна. Манайд ч мөн үнийг буулгах шаардлагатай" гэв.

Б.САЙНБАЯР: Гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун нийслэлд оруулж ирж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188