Дарханы замд хүн дайрч, амийг нь хөнөөсөн осол энэ сарын 24-нд гарсан тухай дуудлага мэдээлэл Тээврийн цагдаагийн газар бүртгэгдсэн байна. Тус ослын талаар Тээврийн цагдаагийн газрын мэргэжилтнээс тодрууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн ням гарагт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу “Улаанбаатар-Дархан чиглэлийн 52-ын даваа”-ны замд жолооч Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Дархан чиглэлийн замд портер автомашинаас ачаа буулгаж байсан 35-43 насны гурван иргэнийг мөргөж, амийг нь хохироосон байна. Мөн дөрвөн иргэн ослын улмаас гэмтэж, эмчлүүлж байгаа. Одоогоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний аминд хүрсэн Э-д Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэлээ.
Дарханы зам засаж байсан гурван иргэнийг согтуу жолооч дайрч, амийг нь хөнөөжээ |
|
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-05 07:00:00
2025-05-04 09:04:50
2025-05-04 08:42:32
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |