Монголчууд халамжаар амь зогоогоод сурчээ. Хүүхдийн мөнгө, хүнсний талон, тэтгэвэр, тэтгэмж зэрэг халамжийн бодлого иргэдийг гараа тосоод, зүгээр суухад нөлөөлж байгаа гээд хэлчихэд хол зөрөхгүй байх. Харамсалтай байна, монголчуудын амьдрал.
Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлд 22 мянган иргэн “Ажил хайж байна” гэж бүртгүүлсэн. Харин ажлын байр зарлахад ажил хийх хүн ирэхгүй байгаа нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болгосон халамжийн бодлоготой холбоотой гэдгийг ажил олгогч болон салбар яамныхан хэлж байна. Энэ ч үнэний ортой. Ажил хайж яваа нэг нь цалингаа голдог, ажлын цагаа урт, богино хэмждэг хэмжүүрт байгаа юм.
“Сарын 600-800 мянган төгрөгийн цалинтай үйлчилгээний ажилтан, бэлтгэгч, туслах малчин, хамгаалалтын ажилтан, хүүхэд асрагч ажилд авна” гэсэн ажлын байранд хүн олдохгүй гэх шүүмжлэл хаа сайгүй бий. Тэр дундаа өнгөрсөн жилээс л ажил хийх сонирхолтой хүн байхгүй болчихсон гэх. Арга ч гүй биз ээ. “Төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгө, хүнсний талоноо аваад амьдралаа залгуулж болж байгаа юм чинь заавал ажил хийгээд яадаг юм бэ” гэсэн сэтгэхүйтэй иргэн олон болчихсон байна шүү дээ. Жишээлбэл, сарын 600 мянган төгрөгийн цалинтай иргэн зургаан хүүхэдтэй байлаа гэж бодъё. Гэтэл төрөөс хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгочихлоо. Зургаан хүүхдийн мөнгө нь 600 мянган төгрөг болсон гэсэн үг. Тэгэхээр ажил хийх сонирхолгүй болчихож байгаа юм. Гэхдээ бас нөгөөтэйгүүр хүүхдийн мөнгөөрөө амь зууж, амьдрахаас өөр аргагүй айл байгаа гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу.

Харин хавтгайрсан халамжинд дарагдаж, төрөөс сар бүр тогтмол өндөр цалин авахын цаана сөрөг үр дагаврууд ч олон байна.

Монгол Улс 3.3 сая хүн амтай. Гурван иргэн тутмын нэг нь ядуу амьдардаг бөгөөд иргэний олонх нь ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, төрөөс олгож буй халамжаар амьдардаг байна. Гэтэл яагаад тэд ядуу амьдардаг хэрнээ ажил хийддэггүй вэ гэдэг гол шалтгаан доорх тоон судалгаанаас бэлхнээ харагдана.
Өөрөөр хэлбэл, манай улсын нийт хүн амын 1.2 сая нь 0-18 насны хүүхэд. Үлдсэн 2.1 сая иргэний нэг сая орчим нь тэтгэвэр, тэтгэмж халамжийн үйлчилгээ авдаг. Давхардсан тоогоор 2.6 сая хүнд 72 төрлийн тэтгэмж, халамж, хөнгөлөлт үйлчилгээ олгож байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчид, халамжийн үйлчилгээ авах иргэд энэ онд нэмэгджээ. Тухайлбал, энэ оны эхний найман сард тэтгэвэр авах иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 16 мянгаар нэмэгдэж, 458 мянга болсон. Мөн нийгмийн халамжийн үйлчилгээ авах иргэд 2.3 сая болж өмнөх оноос 50 мянган хүнээр нэмэгдсэн гэх статистик мэдээлэл бий.
Угтаа бол иргэдийн талаас илүү хувь нь халамж авч байгаа учир хөдөлмөр эрхлэхгүй амьдарч болохоор байна. Төрөөс олгосон халамжийг их, бага гэж голж гараа хумихад суудаг нэгэн байхад боломж гарвал хөдөлмөрлөх юм сан гэж хичээх хүн ч олон бий. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар ажилгүй 100 мянга гаруй иргэн бүртгэгдэж, ажилгүйдлийн түвшин 8.8 хувьд хүрсэн байна.

Цаашид халамжийг хязгаарлаж, хөдөлмөрийн насны залуусыг ажлын байр болон хөдөлмөр эрхлэх боломжоор хангах бодлогыг Засгийн газар баримталж буй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Хүнс тэжээлийн журамд өөрчлөлт оруулж, хүнсний талон олголтыг чангаруулсан. Тухайлбал, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, амины орон сууцтай, 200-с дээш малтай, хоёроос дээш орон сууцтай 5525 иргэн хүнс тэжээлийн дэмжлэг авч байсныг таслан зогсоосон. Мөн хүнсний талон авч буй тухайн өрх хоёр удаа хөдөлмөр эрхлэхээс татгалзвал эрхийг нь хасахаар болсон юм. Энэ мэт төрөөс халамжийн бодлогыг багасгаж, хөдөлмөр эрхлэх боломжийг нээж өгөх шаардлага байна.
| Халамжаар бус, хөдөлмөрлөж амьдаръя монголчуудаа |
|
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |