Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, “MN17” Арт галерейн шилдэг уран бүтээлч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Хөл хорионы үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Хөл хорионы үед гэр бүлийнхэнтэйгээ хамт дэглэмээ сахиж байна. Гэртээ байх хугацаандаа олон янзын туршиж хийж, дотроо бодож, боловсруулж байна. Аливаа бүтээлийг хийхдээ чанарт анхаардаг болохоор богино хугацаанд бүтээл хийдэггүй.
-Багадаа зурах сонирхолтой байв уу, хэзээнээс бүтээл хийж эхэлсэн бэ?
-2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг хувцасны зураач, дизайнер мэргэжлээр төгссөн. Цэцэрлэгт орсон цагаас хойш зурах сонирхолтой, олон өнгийн харандаа, будагт дуртай байсан. Тиймээс зураач мэргэжлийг сонгож, хүссэн сургуульдаа суралцсан.
-Аливаа уран бүтээлчид бүтээл туурвих нөхцөл, сэтгэл зүй чухал байдаг байх. Таны хувьд ямар цаг үе тохиромжтой байдаг вэ?
-Тийм л орчин нөхцөлд зурах хүсэл төрдөг гэж тодорхой хэлж чадахгүй. Ямар ч үед зурж, бүтээл хийх хүсэл, сэтгэл төрж магадгүй. Зарим үед юу ч хиймээргүй санагдах үе олон. Шууд будаг, цаас дэлгээд аливааг хийхээс гадна дотроо бодож, боловсруулж тунгаана гэдэг хамгийн чухал үйл явц. Ажлын тал нь гэж хэлэхэд болно.

-Та ямар гаргасан амжилтынхаа талаар дурсвал?
-“Өнгөрсөн намар “MN17" Арт галерейн үзэсгэлэнд 10 орчим зураг, хоёр хувцсаар оролцож шилдэг эмэгтэй уран бүтээлчээр шалгарч байсан. Би урлаг судлаач, шүүмжлэгч биш болохоор аливаа бүтээлийг үнэлж, цэгнэж хэлж чаддаггүй. Миний бодлоор бусад уран бүтээлчийн бүтээлээс илүү чөлөөт хэв загвартай байдаг болов уу. Давхар хувцасны загвар гаргадаг болохоор үүнийгээ давуу тал гэж боддог.
-Урьд нь бие даасан үзэсгэлэн гаргаж байсан гэж сонссон. Тухайн үзэсгэлэнгийн онцлог, гоо зүйн тухай яривал?
-Таван удаа бие даасан үзэсгэлэн гаргаж байсан. Гэхдээ үзэсгэлэнд оролцсон, эсвэл гаргасан тоо төдийлөн чухал биш. Үзэсгэлэн бүр өөрийн гэсэн онцлог, өнгө аястай байдаг. Бие даасан үзэсгэлэн гаргах нь нэг ёсондоо өөрийгөө сорьж байна гэсэн үг. Ямар нэг шинэ зүйлийг сурч, мэдэж туршлагатай болдог. Үзэсгэлэнгийн үеэр урлаг судлаач болон олон нийтийн санал сэтгэгдлийг сонсож, тэднээс урам зориг авч, аливаад хандах хандлага хүртэл өөрчлөгддөг. Сэтгэл санаа сэргэж, илүү ихийг хийх хүсэл төрдөг. Нэг хэсэгтээ л урамтай сайхан байдаг даа.

-Та ямар урсгал чиглэлд хамаарах бүтээл гаргадаг вэ. Бусдаас ялгарах онцлог нь юу байна вэ?
-Одоогийн байдлаар тодорхой чиглэлээр бүтээл гаргаагүй байна. Бүгд чөлөөт зураг гэхэд болно. Цаашид ямар нэгэн төрлөөр дагнан бүтээл гаргана гэсэн төлөвлөгөө байхгүй. Аливаа бүтээл гарсны дараа л түүнийг урлаг судлаачид тодорхойлох байх.

-Аливаа бүтээл хийх санаа, сэдэл, бүх зүйлээс урган гарах боломжтой шүү дээ. Таны хувьд юу хамгийн их нөлөөлдөг вэ?
-Уран бүтээл хийхэд нөлөөлдөггүй зүйл гэж үгүй. Тухайн орчин, гэр бүл, найз нөхөд, гудамжинд зөрөх хүмүүс шууд нөлөөлөхгүй ч дам нөлөөлж байдаг. Энэ нь аливааг бүтээх шалтгаан болдог. Тухайн нөхцөлд ямар нэгэн шинэ содон санаа төрвөл урам зориг орж бүтээлээ шууд эхлэх үе олон байсан.
-Зураач хүний хамгийн сайхан нь юу байдаг бол?
-Ажилдаа дуртай байна гэдэг хамгийн сайхан. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зорилго тавин ажиллахад цаг хугацаа, орон зайн дарамтыг мэдрэхгүй сайхан байдаг. Энэ нь өөрийгөө олж, гоо зүйг мэдрэх хамгийн сайхан шүү.
-Хувцасны загвар гаргах, чөлөөт зураг зурах хоёрын ялгаа юу байдаг бол?
-Хувцас, зураг хоёр хоорондоо өөр хэдий ч хоёул хүний оюун санаанаас гарч буй бүтээл. Хувцас бол гарт баригддаг бодит бүтээл. Мөн хүнд гоо зүйн мэдрэмж өгдөг учир хувцсаар өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхийг хичээдэг.

| Уран бүтээлч Б.ДӨЛГӨӨН: Мөрөөдлийнхөө төлөө зүтгэхэд ямар ч дарамт мэдэрдэггүй |
|
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |