Зургаан хүүхдийн ээж Б.Ууганцэцэг “Манайд орж ирсэн хүний толгой нь эргээд гардаг юм даа” хэмээн инээмсэглэсээр биднийг угтсан. Тэгмэгцээ цааш эргэж “Зочин ирлээ, томоотой байцгаагаарай” хэмээн хүүхдүүддээ уриалгахан хэлээд “Энэ хэд маань нэг үймүүлээд эхэлчихвэл ярилцлага манатай болно шүү дээ” гэж бидэн лүү инээмсэглэсэн. Хүүхдийн цагаахан инээд цалгисан тэдний гэр бүлд зочилсон бидний аялал ингэж эхэлсэн юм.
Б.Ууганцэцэг нөхөр Б.Ганпүрэвтэйгээ ханилаад 15 жил болж байгаа бөгөөд зургаан хүүхдийн аав, ээж болцгоожээ. Тэд 1-13 насны нэг охин, таван хүүтэй. Таван хүүгийнх нь гурав нь ихэр бөгөөд Б.Ууганцэцэг Монголд гурван ихэр хүүхэд төрүүлсэн 33 дахь, гурван ихэр хүү төрүүлсэн 13 дахь эмэгтэй болжээ.
Анх жирэмсэн байхдаа ээж болж байгаагаа ч мэдэхгүй эрх танхил байлаа. Төрөхийн өвдөлтөөс бүх зүйл эхэлдэг юм билээ.
Тэдний ууган хүүг Г.Төгөлдөр гэдэг. Одоо долдугаар ангид суралцдаг, ирээдүйд циркчин болохыг мөрөөддөг гэнэ. Харин ганц охиныг нь Г.Сарнай гэдэг. “Нэг ах, дөрвөн эрэгтэй дүүтэй айлын ганц охины гэрийн ажил дуусахгүй шүү дээ. Ээждээ их тусалдаг юм” хэмээн Б.Ууганцэцэг охиноо танилцуулсан юм. Г.Сарнай загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй. Харин гурван ихэр хүүг нь Г.Анхбаяр, Г.Энхбаяр, Г.Мөнхбаяр гэдэг. Одоо нэгдүгээр ангид суралцдаг тэд дуулж, бүжиглэх гойд авъяастай гэнэ. Отгон хүүг нь Г.Отгонтөгс гэдэг бөгөөд нэг ой гарантай.
Бидний яриа түүний анх ээж болсон түүхээс эхлэв. Тэрбээр “Миний хань хөдөө сүлжээгүй газарт байсан үе. Нэг удаа уулан дээр гараад залгахад нь “Бид хүүхэдтэй болжээ” гээд жирэмсэн болсон тухайгаа хэлтэл уйлаад сүйд болж байсан. Нөхөр бид хоёр хүйсийг нь мэдээгүй байхдаа “Хүү байгаа даа” гэж их ярьдаг байлаа. Гэтэл яг л бидний ярьж байснаар анхны хүүхэд маань хүү төрсөн. Дараагийнхыг нь охин байгаа гэдэг байсан, яг л охин төрсөн. Анх жирэмсэн байхдаа ээж болж байгаагаа ч мэдэхгүй эрх танхил байлаа. Төрөхийн өвдөлтөөс бүх зүйл эхэлдэг юм билээ. Миний том хүү тархины даралттай төрж байсан учир орой болгон хоёр цагийн зайтай нөхөртэйгөө ээлжээр авдаг байлаа. Тархины даралттай, дээрээс нь анхны хүүхэд болоод ч тэр үү илүү их бөөцийлж, чимээ аниргүй орчинд байлгахыг л чухалчилдаг байсан санагддаг юм” хэмээн анх ээж болсон түүхээ хуваалцсан юм.
Ууганцэцэгийн нөхрийг Б.Ганпүрэв гэдэг. Төлөв даруу, дуу цөөтэй нэгэн гэнэ. Тэр хүүхдүүдийнхээ төлөө нойр, хоолоо үл тоон өдөрт хоёрхон цаг унтаж, бусад үед нь галч, такси компанийн жолооч, барилгын ажил хийдэг аж. Биднийг гэрт нь очих үед тэр ажилдаа явсан байсан юм. Түүний талаар гэргий нь хэлэхдээ “Манайх энд саяхан нүүж ирсэн юм. Өмнө нь Амгаланд уурын зуухны хашаанд амьдардаг байсан. Гэрээсээ гараад буцаад ороход нүд, шүд нь гялалзаад л орж ирдэг байсан. Одоо Улиастайд ирээд дөрвөн сар гаруй л болж байна. Яах вэ, өмнөхөө бодвол хамаагүй амар юм.
Түүний нөхөр болон өөрийн тал нь ихэрийн удамтай гэнэ.
Нөхөр минь 24/48 цагаар галч хийдэг. Ээлжгүй өдрөө таксинд явж үүрээр ирээд хоёрхон цаг унтчихаад Уурын зуух руу ажилдаа явдаг. Миний хань төлөв даруу, дуу цөөтэй хүн. Хүүхдүүдээ их эрхлүүлдэг. Орой аавыгаа ирэхэд нь ноолоод, эрхлэх гээд дээр нь авирчихна. Би чинь “Аавыгаа амраа, хөөе боль” гэдэг юм. Тэгэхээр л миний хүүхдүүд аавтайгаа тоглох дуртай болохоор ээж, дандаа ингэх юм гээд ундууцна /инээв/” хэмээн ярилаа. Мөн тэрбээр анх ханьтайгаа танилцсан тухайгаа “Би хүүхэд байхдаа аав, ээжтэйгээ хамт Улиастайд амьдардаг байлаа. Манай хойд айлын хашаанд миний насны үеийн олон банди нар шуугилдаад л, манайхаар орж, гарч гүйдэг байсан. Намайг “нүдэлсэн” бололтой нөхөр маань надад сэтгэлээ илчилж, сайн гэж хэлээд тэгээд л үерхэж эхэлсэн. Гэхдээ өөрөө надад сайн гэдгээ хэлээгүй юмаа, нэг найз нь ирснээ “Манай найз чамд сайн гэнээ” гэж хэлсэн шиг санагддаг юм\ Инээв\” хэмээсэн. Тэрбээр хүүхэд байхаасаа л нөхөртэйгээ найзалж, үерхэж эхэлсэн бөгөөд гэр бүл болоод 15 жил болж байгаа юм. Тэд 2008 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан бол 2014 онд гурван ихэр хүүгээ өлгийдөн авчээ. Түүний нөхөр болон өөрийн тал нь ихэрийн удамтай гэнэ.
Явж, сууж, босож болохгүй асаргаа ихтэй төрж байлаа. Хүний гарт орж “Хөөе босгоод өг, суулгаад өгөөч” гэдэг болдог юм билээ. Сүүлдээ бүр “Би төрье өө” гээд уйлж байж төрсөн. Гурван ихэрийн маань нэг нь 1540 грамм, нөгөө хоёр нь хоёр килограмм жинтэй төрсөн.
Б.Ууганцэцэг гурван ихэр хүүхдийн ээж болсон дурсамжаа хуваалцахдаа “Гурван ихэр хүүхэдтэй гэдгээ таван сартайдаа мэдсэн. Гэдэс маань хурдан томорч, энд тэндгүй хөдлөөд л байсан. Тийм том хүүхэд гарах гэж байгаа юм болов уу, эсвэл ихэр юмуу гэж бодож л байлаа. Хяналтандаа ороод, эмчид үзүүлтэл “Гурван ихэр юм шиг байх юм” гэхээр нь “За, худлаа яриад бай” гээд итгээгүй. Эмчид үзүүлчихээд нөхөр рүүгээ залгаад “Ханиа, гурван ихэр гэж байна” гэтэл “Хүүеээ, чи юу балайраад байгаа юм” гэдэг юм байна. Тэгээд л гэртээ иртэл хадам аав, ээж гээд бүгд намайг хүлээгээд сууж байсан. “Алив дэвтрээ аваад ир. Одоо бэрийгээ ёстой л гамнаж, хайрлана шүү” гээд сүйд болж билээ. Явж байхад миний хөл харагддаггүй, өөрөө ороолтоор гэдсээ сойгоод, гараараа тэврээд явдаг байсан. Сүүлдээ хөлөө ч зөөж чадахгүй болдог юм билээ. Явж, сууж, босож болохгүй асаргаа ихтэй төрж байлаа. Хүний гарт орж “Хөөе босгоод өг, суулгаад өгөөч” гэдэг болдог юм билээ. Сүүлдээ бүр “Би төрье өө” гээд уйлж байж төрсөн. Гурван ихэрийн маань нэг нь 1540 грамм, нөгөө хоёр нь хоёр килограмм жинтэй төрсөн. Би тэр үед 23 уу, 24-тэй л байсан байх. Миний гурван хүү чинь аав ээждээ есөн сая төгрөгтэй ирсэн юм. Улсаас гурван ихэр төрүүлсэн гээд гурав, гурван сая төгрөг өгч байлаа.
Төрснийхөө дараа бас л хүнд юм байна лээ. “Гурван жаахан юманд яаж мөөмөө идүүлнээ” гэж л бодсон. Баяр жаргал минь болж ирсэн учир Анхбаяр, Энхбаяр, Мөнхбаяр гэсэн нэр хайрласан. Анх харж байгаа хүнд бол ялгахааргүй адилхан. Мөлхдөг насан дээрээ ирээд “Boom” гээд л алга болдог байлаа шүү дээ. Нэг нь алхаж байхад нэг нь мөлхөнө, нөгөөх нь сууж л байдаг байсан. Нөхрийгөө ажилтай байхад нь хоёр томтойгоо нийлээд усанд оруулна. Гурван өлгий, памперс гээд бүгдийг нь дарааллуулж тавиад л эхэлдэг байлаа. Сүүлдээ тонгойсоор байгаад нуруу тэнийх гэж уддаг байлаа. Хурхан том болоосой, суулгаж байгаад угаах юмсан гэж боддог байсан. Хоёр жил бүтэн нойртой хоноогүй. Унтаж байгаад нэг нь сэрэхээр нөгөө хоёр нь дагаад л сэрчихдэг. Хоёрыг нь арай гэж унтуулахаар нэг нь унтахгүй, нөгөө хоёрыгоо манаад үлдчихдэг байсан.
Ихэрүүдийн маань оймс бүү хэл гутал нь алга болчихдог байсан. Үнэтэй учир дахиад яаж авна даа гээд их харамсдаг л байлаа. Оймс нь бол бүр тэсэхгүй шүү дээ. Цэцэрлэгийн багш нь хүртэл оймсыг нь авна. Тэгснээ “Халаагуурны цаагуур оймсоо унагачихсан бололтой” гээд л алга болчихдог байсан\инээв\. Бүр хаа холоос танайх гурван ихэр хүүхэдтэй айл мөн үү гэж ирээд оймсыг нь авдаг байлаа” хэмээсэн. Гурван ихэр хүүхэд төрүүлэх, өсгөх амаргүй даваа боловч илүү их аз жаргал, баяр баясал өгдөг гэдэг нь түүний гэрэлтсэн царайнаас харагдаж байлаа.
Тэрбээр “Би одоо 11 настай. Хичээл орохгүй, найзуудтайгаа уулзахгүй байгаа болохоор муухай байна. Багшийгаа бас санаж байгаа. Олон дүүтэй байх гоё. Гурван ихэрийг орой усанд оруулахаар энд тэнд хөлний мөр гарч, араас нь арчаад л яваад байдаг. Төгөлдөр агаа дүү нараа ав гээд өөрөө орон дээр суугаад зурагт үзээд л байдаг. Гурван ихэрийн хичээлийг хийлгэх хэцүү дээ. Гурвуулаа хичээлээ хийж байгаад нэг нь босоод л алга болдог. Яасан бэ гэхээр “Аниа, ус уучихаад хийе ээ” гэдэг. Жаахан амарчихаад хий дээ гэхээр “Ёооё, тийм байлгүй дээ” гэдэг. Би том болоод загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг. Хүмүүст гоё хувцас өгч, олон төрлийн хувцас бүтээхийг хүсдэг. Мартын найманд гэрээ цэвэрлэж, ээждээ тусална, хоолыг нь хийж өгч баярлуулдаг” хэмээн хайр хүрэм яриа өрнүүлэв.

Тэдний хувьд есдүгээр сар ачаалал их байдаг гэнэ. Хүүхдүүдээ сургуульд оруулж, зөөхийн зэрэгцээ тэдний төрсөн өдөр нь энэ сард давхацдаг аж. Энэ талаараа Ууганцэцэг “Хүүхдүүдээ Амгалангаас энэ хүртэл сургууль руу нь зөөдөг байсан. Одоо энд ирээд сургуульдаа нэг удаа ч явж үзээгүй байна. Гурван ихэрийн хичээлийг хийлгэх ёстой л нусаа хацартаа наадаг. Том хоёр нь яах вэ, болоод байдаг юм. Ер нь л есдүгээр сар их ачаалалтай байдаг. Хүүхдийн маань төрсөн өдөр давхцаж, хичээл сургууль нь ордог. Гурван ихэр хүүхэдтэй болохоор хүн их ухаан суудаг юм билээ. Би өмнө нь ажил төрөл хийдэг байхдаа олсон мөнгө минь хурдан дуусдаг байсан. Харин одоо бол мөнгөө юунд зарцуулах вэ гэдгээ мэддэг болсон. Хүүхдүүдээ бага байгаа дээр нь хуримтлал үүсгэе гэж л бодож байна. Хүний амьдрал эрээнтэй, бараантай. Хоол ундгүй болох үеч байлаа. Тэр бүхэнд хүүхдүүдийн минь буян заяа л түшдэг байх” гэв.
Хүний амьдрал эрээнтэй, бараантай. Хоол ундгүй болох үеч байлаа. Тэр бүхэнд хүүхдүүдийн минь буян заяа л түшдэг байх
Харин олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр нь таван хүү болон нөхөр нь түүнийг том охинтой нь хамт амрааж, юм хийлгэдэггүй гэнэ. Тэрбээр “Мартын найманд би ээжийгээ баяруулчихаад гэртээ ирэхэд нөхөр, хүүхдүүд минь охин бид хоёрыг эрхлүүлээд өдөржин юм хийлгэдэггүй. Биднийг өсвөр настай байх үед найз охидууд “Дурсамжийн дэвтэр” гэж нэгэндээ дамжуулдаг байсан даа. Яг түүнтэй адил цаасан дээр хөөрхөн зураг зураад, “Ээждээ хайртай шүү” гэж бичсэн дурсгал, мэндчилгээг хүүхдүүд минь өгдөг юм” хэмээн ярилаа. Зургаан хүүхдээ эрдэм номтой, сайн хүн болгож, сурлага, хөдөлмөрт нь анхаарч, их, дээд сургуулийнхийг нь төлбөрийг одооноос эхлэн хуримтлуулах нь түүний цорын ганц зорилго. Тэрбээр үсчин мэргэжилтэй ч зургаан хүүхдээ харахаас өөр аргагүй учир гэртээ байдаг. Гэхдээ нөхөртөө дэм болон ажил хийж, хамтдаа хичээхийг илүүд үздэг нэгэн. Иймд бага хүүгээ цэцэрлэгт ормогц ур чадвараа дээшлүүлж, мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байгаа талаараа бидэнд ярьсан юм. Тэднийд саатсан хэсэг хугацаа баяр жаргалаар дүүрэн, хөгжилтэй байлаа. Явах цаг болоход гурван ихэр, хоёр том хүүхэд гээд бид хэдийнэ бие биедээ дасан, хоорондоо чөлөөтэй ярин, хөгжилддөг болсон байв. Ийн хөдөлмөгц “Дараа заавал ирээрэй” хэмээн инээмсэглэн үдсэн юм.
| ЗУРГААН ХҮҮХДИЙН ЭЭЖ Б.УУГАНЦЭЦЭГ: Гурван ихэр хүү минь амьдралд баяр бэлэглэж ирсэн учраас Анхбаяр, Энхбаяр, Мөнхбаяр гэж нэр өгсөн |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |